Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгэгджээ.
М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Энэ хугацаанд тэрбээр нийт 35 медаль буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаараа хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгдсэн байна.