Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, допинг хэрэглэсэн аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын улсын наадамд барилдсан даваа бүрийг нь хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн.
Баяр наадмын зохион байгуулах хорооны энэ шийдвэрийг Ерөнхийлөгч батлах ёстой байсан ч өнөөдөр авсан мэдээллээр хоёр бөх уг асуудлаас болж Үндэсний бөхийн салбар хороог АТГ-т шалгуулахаар өгсөн байна. Тэд өнгөрөгч наймдугаар сард энэ асуудал босч ирсний дараа мөн л шинжилгээний дүнг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан ч шүүх гомдлыг нь хлээж аваагүй билээ.
Харин энэ удаа бөхчүүд АТГ-т “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон” хэмээн гомдол гаргажээ. Гомдолтой холбоотойгоор АТГ нь Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаж эхэлсэн байна.