Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдийн хоёроос нь сэргээш илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэл хийсэн.
Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Улсын баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн байна. Тавын даваанаас хойш Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгох, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийджээ.
Гэвч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэр эцсийнх биш, өчигдөр өргөн барьсан тэдний саналыг Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэнэ гэв.
Допинг илэрсэн бөхчүүдийн хувьд Э.Оюунболд B сорьцын шинжилгээг хүлээхгүй гэсэн бол Д.Цэрэнтогтохын В сорьцын шинжилгээ анхныхтайгаа адилхан гарсан байна. А болон В сорьцын шинжилгээний хариу зөрсөн тохиолдол огт гарч байгаагүй гэдгийг Улсын баяр наадмын зохион байгуулах хорооны дарга мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)