Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал өнөөдөр орой дуусч байгаа билээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Мөн үеэр ирэх оны тавдугаар сарын 9-нд болох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд хүрэлцэн ирэх урилгыг хүлээн авсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлжээ.
Тэрээр “Ирэх онд Ялалтын баярын 75 жилийн ой тохиох бөгөөд бид гадаадын бусад хүндтэй зочид болох гадаадын төрийн тэргүүнүүд дотор МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Москва хотод болох ёслолын арга хэмжээнд урьсан. Энэхүү урилгыг хүлээн авсанд нь баяртай байна” хэмээжээ.
Халхын голд хамтын ялалт байгуулсны ойд зориулан Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаагаа ерөнхийлөгч В.В.Путин цохон тэмдэглэсэн байна.