x

Венесуэлийн асуудлаарх бага хуралд Орос оролцохоос татгалзлаа

Венесуэлийн асуудлаар Перугийн нийслэл Лимад болох бага хуралд оролцохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Перугийн Гадаад хэргийн яамнаас ирсэн урилгыг нарийвчилж үзсэн гэж Гадаад хэргийн яамны сайтад бичжээ. Тус бага хурлаар зохион байгуулагчид ямар зорилго зорилт тавьж байгааг Орос Латин Америкийн хөрштэйгөө ярилцсан юм байна.

“Юуны өмнө Венесуэлийн тухай, тэдний ардчиллын тухай асуудлыг венесуэльчүүдгүйгээр, Николас Мадурогийн Засгийн газаргүйгээр, улс төрийн бусад хүчний оролцоогүйгээр хэлэлцэхэд үнэн зөв шийдэл гаргана гэхэд итгэхгүй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна өөр өөр байр суурьтай 100 гаруй төлөөлөгч оролцсон энэ бага хурал ганц өдрийн дотор Венесуэлийн төвөгтэй асуудлаар бодит шийдэл гаргаж туслах арга хэмжээ боловсруулна гэдэг юу л бол гэжээ. “Хамгийн гол нь Норвегийн зуучлалаар эхлүүлсэн венесуэлийн дотоод яриа хэлэлцээрийн үндсэн дээр энэ бага хурал юу шийдэх гэсэн зорилго нь тодорхойгүй байна. Зүгээр л гаднаас нь санал бодлоо солилцох нь харин ч талуудын харилцан итгэлцлийг улам төвөгтэй болгох юм биш биз” гэж тэд тайлбарлажээ.

Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн Үндэсний ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласнаар Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал хурцадсан юм. АНУ, Европын холбоо, Өмнөд Америкийн улсуудын холбоо зэрэг Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчнийг дэмжиж байгаа бол БНХАУ, ОХУ, Куба зэрэг улсууд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гарагт Суринамын Гадаад хэргийн сайд Илдиз Поллак-Бейглетэй уулзах үеэрээ Венесуэлийн улс төрийн хямралыг зөвхөн Засгийн газар, сөрөг хүчин хоёрын шууд яриа хэлэлцээний замаар л шийдэж болно гэж мэдэгдсэн байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 15 цаг 2 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 15 цаг 12 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 15 цаг 17 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 15 цаг 18 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 15 цаг 21 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 15 цаг 23 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 15 цаг 29 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 15 цаг 31 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 15 цаг 36 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 18 цаг 48 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 18 цаг 57 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 18 цаг 59 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 19 цаг 2 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 19 цаг 4 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 19 цаг 8 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 19 цаг 9 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 19 цаг 10 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 19 цаг 13 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 19 цаг 14 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Хүйтэн дайн ба Монголын уран Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top