Бусад орнуудаас ялгаатай нь Орос алтны нөөцөө эх орондоо л хадгалдаг. Өнөөдөр байгаа албан ёсны мэдээллээр Орос алтны нөөцөөр дэлхийд тавдугаарт ордог ба Хятад, Швейцарийг ардаа орхисон ч АНУ, Герман, Итали, Францыг өмнөө оруулжээ. Оросын алтны нөөц нь хэр их бол? Тэднийг шаардлага гарвал юунд зориулах бол?
Улсын алтны нөөц гэж юу байна аа?
Үндэсний банк ба Засгийн газрын мэдэлд хадгалагдаж байгаа алт нь тус орны алт, валютын нөөцийн хэсэг юм. Түүний ихэнх 75 орчим хувь нь эх орны дайны өмнөхөн барьсан Москвагийн төв сангийн байранд хадаглагдаж байна. Мөн бусад үлдсэн хэсэг нь бүс нутгийн агуулахууд хадгалагддаж байгаа. Үндсэндээ тэр нь 100 граммаас хэдэн арван кг хүртэл жинтэй алтан гулдмайнууд болон алтан зооснууд юм.
Оросын алтны хэмжээ хэр вэ?
Дэлхийн нэгдүгээр дайны өмнө Оросын эзэнт улсын алтны нөөц дэлхийд хамгийн их буюу 1400 тонн байлаа. Гэтэл хувьсгал ба иргэний дайны үеэр тэр их баялагийн ихэнх нь хулгайлагдсан, бусад орнуудад байрлагдсан байлаа. Тоймч Михаил Леонтьевын “Улсын алтны нөөц хэрхэн хувирав?” гэсэн өгүүлэгт 1928 онд 150 тонн алтан нөөцтэй байсан гэжээ. Зөвлөлтөөс өвлөсөн алтны хэмжээ нь хоёр дахин их байсныг Засгийн газрын орлогч байсан Григорий Явлинский хэлсэн байдаг.
Дэлхийн алтны зөвлөлийн нээлттэй мэдээллээр 2019 оны хавар гэхэд Оросын алтны нөөц нь 2168 тонн байв. Энэ нь их хэмжээ бөгөөд хэрэв түүнийг мөнгөнд оруулбал улам сүртэй харагдана. Өнөөдөр т.унцийн (31,1 г) үнэ 1.296 ам.доллар гэхээр нэг кг нь – $ 41.672 доллар, тонн нь – $ 41 672 026 доллар болно. Бүх алтны үнэ нь нийтдээ $ 90.345 тэрбум доллар болох юм.
Юу авч болох вэ?
Мэдээж хэн ч түүнийг рублиэр ч бай доллараар ч бай худалдах гээгүй. Тэр чинь нөөц шүү дээ. Гэхдээ түүнээс том компаниудын хувьцаанд оруулна гэсэн төлөвлөгөө бий. Харин тэнд энэ нөөц тийм их биш харагдаж байна. Тухайлбал, BrandZ агентлагийн мэдээгээр, ОХУ-ын алтны нөөцийн үнэ нь Disney эсвэл MasterCard компаниудын хөрөнгөжилттэй тэнцэх бөгөөд Газпромын үнэлгээнээс зөвхөн хоёр дахин их байна. Харьцуулбал, Apple компанийн үнэлгээ Оросын бүх алтнаас тав дахин их ажээ. Ямартай ч энэ бүгд нь албан ёсны мэдээлэл юм.
М.Цогт