Ургац алдаж, дээр нь гадаад орнуудын хоригт автсан БНАСАУ-ын эдийн засаг сүүлийн 20 жилд байгаагүйгээр унаж байна хэмээн Өмнөд Солонгосын Төвбанк мэдээллээ.
Өмнөд Солонгосын Төвбанкны мэдээлснээр бол Хойд Солонгосын дотоодын нийт бүтээгдхүүн 2018 онд өмнөх оныхоосоо 4.1 хувиар буурчээ. Энэ уналт хоёр дахь жилдээ үргэлжилж, өмнө нь хамгийн муу байсан 1997 оны түвшинд хүрч 6.5 хувьд хүрсэн байна.
Хойд Солонгос эдийн засгийн үзүүлэлтээ хэзээ ч хэвлэж байгаагүй, харин Өмнөд Солонгос хөршийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг өөрийн мэдээ материалд тулгуурлан гаргадаг аж. Хэт халуун, хуурайшил БНАСАУ-ын хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлсөн гэж тус мэдээнд онцолсон байна.
Үүний зэрэгцээ 2017 онд тус улс зургаан ч удаа цөмийн болон пуужингийн туршилт хийснийх нь төлөө олон улс Хойд Солонгосын эсрэг хориг тавиад байгаа нь эдийн засагт нь хүндээр тусч байгаа юм.