Америкийн Newsweek сэтгүүл сүүлийн дугаарынхаа нүүрэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургийг тавьжээ. Хавсан дээр “Путин 2020” гэсэн гарчиг тавьжээ. Дор нь”Манай сонгуульд хутгалдах... мөн манай ардчиллыг сүйтгэхэд нь бид түүнд саад тавьж чадах уу?” гэсэн өгүүлбэрийг бичжээ.
ОХУ-ыг АНУ-ын 2016 оны сонгуульд хутгалдан орсон гэх хэргийг мөрдөх ажлаа АНУ-ын Тусгай прокурор Роберт Мюллер дөрөвдүгээр сард дуусаад тийм оролцоо нь хакерын довтолгоогоор нийгмийн сүлжээнд байсан гэх дүгнэлт хийсэн юм. Гэхдээ тэр эндээс Дональд Трамп, Орос хоёрын хуйвалдааныг олж хараагүй гэв.
Түүнчлэн Мюллер гол сэдэвт нь хамаагүй ч гэсэн Трампын долоо экс ажилтнуудын эсрэг хэрэг үүсгүүлж чаджээ. Тусгай прокурорын мөрдөн байцаалт орос иргэдийг оролцуулсан 30 гаруй хүнийг гэм буруутай гэж үзжээ. Москва тэр бүгдийг үгүйсгэж байгаа билээ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)