Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 44 мянга гаруй га газрыг хамарсан ой хээрийн түймэр АНУ-ын Айдахо муж улсад гарчээ. Гэвч гал сөнөөгчид энэхүү том хэмжээний гал түймрийн тархалтыг зогсоосон байна.
Айдахо муж улсын зүүн өмнөд хэсэгт даваа гарагийн өглөөний 6:50 минутад аянга буусны улмаас түймэр гарсан бөгөөд түймэр асар хурдацтай тархжээ.
Түймрийн улмаас АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийн үйл ажиллагааг мягмар гарагт түр зогсоож, нүүлгэн шилжүүлжээ. Мөн зарим ажилтнуудыг өөр барилга байгууламж руу нүүлгэн шилжүүлсэн байна.