x

Хойд Солонгос Оросын 17 далайчинтай хөлөг онгоцыг саатуулжээ

Хойд Солонгосын хилчид оросын “Зүүн хойдын загасны компани”-ийн эзэмшдэг "Сянхайлинь-8" хөлөг онгоцыг 17 далайчны нь хамт энэ сарын 17-ны шөнө саатуулаад байна хэмээн тус компанийн дэд захирал Сергей Седлер мягмар гаригт мэдээлжээ.

Седлерийнхээр бол хөлөг тухайн үеэд БНАСАУ-ын усан хилээс далайн 55 миль зайтай байсан гэнэ. Хойд Солонгосын хилчид хөлөг дээр шууд гарч ирээд холбооны хэрэгслийг бүгдийг салгаж унтраагаад, дараа нь хөлгийг өөрийн Вонсон боомт руу хүргэсэн байна.

Хөлгийн багийнхантай өнөө болтол холбоо барьж чадахгүй байгаа гэж компанийн дэд захирал хэлээд дөнгөж өчигдөр л Пеньянд суугаа Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч хөлөг дээр очсон гэжээ. Хөлгийн багийнхан хөлгөөсөө гарч чадахгүй байгаа бол хөлгийн ахмад, түүний туслах, өмнөд солонгосын хоёр мэргэжилтэн нийт дөрвөн хүнийг баривчлан буудал руу авч явсан байжээ.

Хөлөг дээр одоо агааржуулагч байхгүй, 30-35 градусын халуун байгаа, тэгээд ч шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байхад одоо хоол хүнс нь дуусч байгаа гэнэ.

Харин “Өдөр бүр асууж, үзлэг хийж байгаа юм байна. Бид хөлгийн багийн бүх гишүүдийг хөлөг онгоцонд эргүүлэн авчир хөлгийг эзэнд нь буцаан өгөхийг шаардаж байгаа” гэж Сергей Седлер тэмдэглэжээ.

“Хөлөг зогсч байхад аюулгүй байдлыг хангах үүднээс хоног тутам хөдөлгөж байх ёстой. Харин БНАСАУ-ын хилчид бүхий л ажлыг нь зогсоож, хөлгийг аюулд орхиод байна” гэж тэр хэлсэн байна.

Хамгаалалтын бүсийг зөрчсөн тул саатуулсан гэж ОХУ-ын Консулын газарт мэдэгдсэн байна. Уг нь бол эргээс 12 миль газар л БНАСАУ-ын газар нутаг байдаг, гэтэл манай хөлөг хангалттай 50 миль зайд явж байсан болохоор яаж “Цэргийн хамгаалалтын бүс” байх вэ дээ гэж Седлер хэлжээ. “Энэ бүс бол усан газар нутаг, Оросын ч бай бусад орны хөлөг чөлөөтэй зорчиж болдог газар” гэж тэр тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 4 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 13 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 18 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 19 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 22 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 24 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 26 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 30 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 32 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 37 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 20 цаг 50 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 20 цаг 58 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 1 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 4 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 6 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 9 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 10 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 12 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 14 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 16 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top