Хятад улс баруун хойд нутгийнхаа Цинхай мужийн төв Синин хотод далайн түвшнээс дээш 2200 метрийн өндөр аквариум байгуулсан нь дэлхийд анхных болжээ. Хэд хэдэн бүсэд хуваагдсан 28 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ аквариум дотор далайн гахай зэрэг далайн 400 гаруй төрөл зүйлийн амьтад төрөл бүрийн ургамал байгаа юм байна.
Хятад улс дэлхийн хамгийн өндөрт орших шинэхэн аквариумдаа Япон улсаас гэхэд л найман далайн гахай авчирсан байна. Одоо бүхий л амьтан, ургамал энэ аквариумдаа бүрэн дасаад байгаа гэж тайлбарлагч Ло Жубинь ярьжээ.