Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн эхнэр Елена Зеленская Instagram сүлжээнд тэргүүн хатагтайн аккуант нээжээ.
Тэрээр нөхрийнхөө тангараг өргөх ёслолын өмнө авхуулсан хоёр зургийг тавиад “Би Оросоос гарч явсан. Гэлээ ч ийм Ерөнхийлөгч байгаад баяртай байдаг. Даян дэлхийд энхтайван” гэж бичжээ.
Хариу тайлбар бичсэн хүмүүс тэргүүн хатагтайд маш талархалтай байгаагаа илэрхийлээд түүнийг АНУ-ын тэргүүн хатагтай Меланьи Трампаас илүү гоё, залуу сайхан хэмээн магтсан байна.