x

Баренцовын тэнгист оросын цэргийн 14 ажилтан амиа алджээ

Оросын Баренцовын тэнгист албан үүрэг гүйцэтгэж байсан цэргийн шинжлэх ухаан, судалгааны гүнд шумбагч аппаратад гал гарч багийнхан унтраахаар оролдсон ч чадалгүй 14 албан хаагч амь үрэгдсэн эмгэнэлт явдал болжээ. Гал гарч осол болсон аппаратыг одоо Северморскийн тэнгисийн баазад авчраад байна гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч адмирал Николай Евменов мэдээлсэн байна.

Энэ баг Оросын тэнгисийн цэргийн флотын сонирхлын үүднээс дэлхийн далайн ёроол, орон зайг судлах зорилготой байсан гээд хөлгийн нэрийг Батлан хамгаалах яам нууцалсан байна. Оросын РБК хэвлэл гүний шумбагчийг “Лошарик” нэрээр алдаршсан атомын АС-12 аппарат гэж эх сурвалжаас авснаа дамжуулжээ.

Усан доогуур гүний шумбагч АС-12-ыг Улсыг аюулаас хамгаалах хорооны захиалгаар 1980-аад онд гүнд шумбагч техник хэрэгслийн зохион бүтээгч ОХУ-ын баатар Юрий Коновалов төслийг нь боловсруулж бүтээсэн юм байна.

Амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын дотор ОХУ-ын баатар хоёр байсан гэж мэдээлж байна. Тэд бүгд Петербургт байдаг цэргийн ангид бүртгэлтэй ч ямар салаа салбар болох нь нууц гэнэ. Зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Гүний судалгааны удирдах газарт захирагддаг, тэдний тухай мэдээлэл нь “маш нууц”-ын зэрэглэлд ордог байжээ. Үүнээс үүдээд энэ багийг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан байх гэсэн хардлага байна.

“Google”-ийн хайлтаар бол усан доогуур шумбагч энэ багийг гүний шумбагч атомын станцын 18510 болон 1910 гэсэн төслийн хэсэг гэж байна. Үйл явдал болоод бараг хоёр хоног өнгөрч байгаа ч нас барсан дайчдын нэрсийг Батлан хамгаалах яам зарлаагүй байна. Тэднийг бүгд Ленинградын уугуул, даалгавар биелүүлэхээр гарах бүртээ Петербургээс нисч яваад нисэх онгоцоор эргэж ирдэг байсан гэж хэвлэлүүд бичиж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ нас барсан дайчдын дунд нэгдүгээр рангийн ахмад долоо, ОХУ-ын баатар хоёр байсан гэдгийг мэдээлжээ. В.Путин энэ ослыг “том гарз хохирол” гэж нэрлэсэн байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 20 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 29 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 35 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 38 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 40 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 41 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 46 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 48 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 53 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 21 цаг 6 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 14 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 16 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 20 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 21 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 25 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 26 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 28 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 30 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 31 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top