x

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс шүү...

Доноруудаас мөнгө зээлэхийн тулд иргэдээ мөрдөж мөшгих үү...? Иймэрхүү сураг ажиг, яриа хөөрөө чих дэлсээд багагүй хугацаа өнгөрлөө. ОУВС-гийн нөхөд манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд Монголын банкууд дээр санхүүгийн мөрдлөг явуулахыг хүсчээ гэх утгатай. Ингэхдээ дотоодын аудитаар ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитийн компанийг гаднаас хөлслөх шаардлага тавьсан юм байна.

Сангийн сайдын хийсэн тайлбараас үзвэл Валютын сангийн нөхөд манайд санхүүжилт өгөхдөө Монголын арилжааны банкуудад активаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм байна. Актив гэдэг нь банкинд эргэлдэж байгаа бүх мөнгийг хэлээд байна л даа. Богино болон урт хугацааны хөрөнгө оруулалт, зээл, хадгаламж, үл хөдлөх болон бусад хөрөнгө гэх мэтчилэн.

Онолын хувьд бол “Банкны үйл ажиллагаан үр дүнд бий болсон, ирээдүйд ашиг авчирах эдийн засгийн нөөц буюу чадавхийг актив гэнэ” гэж үздэг. Тухайлбал, өнгөрсөн удаад ОУВС-гаас өгсөн дээрх үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадаагүйн улмаас Капитал банкны дампуурлыг зарласан байх жишээтэй. Гэтэл тус банкны эзэд одоо хэр нь "Манайхыг улс төрийн шалтгаанаар санаатай дампууруулсан" гэж үздэг.  

Харин энэ удаад ОУВС-гийн нөхөд банкуудын активаа бүрдүүлсэн байдалд нь шалгалт хийхийг хүсч байгаа юм байна. Банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүдийн дансыг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.

Монголын нөхцөлд санхүүгийн үйлчилгээний 90 гаруй хувь нь банкуудын нуруун дээр тогтдог. Монголын бүхий л компани, иргэдийн мэдээлэл банкууд дээр байдаг. Хуулиараа Монголбанк, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаас өөр хэн ч харилцагчийн мэдээлэлд гар хүрэх ёсгүй.

Гэтэл ОУВС “хөтөлбөр хэрэгжүүлэх” нэрээр иргэдийн хувийн мэдээлэл рүү халдахаар зэхэж байгаа нь яавч сайны ер биш. Иргэд, компанийн дансыг хяналтандаа авна гэдэг нь Монгол Улсын эдийн засгийг нэвт шувт уншиж байгаагаас  ялгаагүй. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч хүсүүштэй зүйл биш гэдэг нь тодорхой. Тиймээс анх банкуудад активийн чанарын үнэлгээ хийх  яриа гарч эхлэх үед л Р.Амаржаргал мэтийн туршлагатай улстөрчид, эдийн засагчид шүүмжлээд байсан нь цаанаа учиртай.

Хэвлэлээр мэдээлэгдсэн албан ёсны тоо баримтаас үзвэл ОУВС манайд 2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт орж ирэлгүй өдий хүрчээ. ОУВС-гийн зүгээс дээр дурьдсан “мөрдлөгийг” явуулсны дараа манайд санхүүжилтээ үргэлжүүлэн олгоно гэж байгаа юм байна. Сангийн сайдын сүүлд хийсэн “ОУВС банкуудын капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх тайлбараас үзвэл Засгийн газар сангаас санхүүжилт авахын тулд Монголын банкуудыг харилцагчидтай нь хамт “мөрдүүлэх” дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна.

Ингэхэд Засгийн газар эдийн засгаа сэргээх гэж хөтөлбөрт хамрагдсан уу, эсвэл иргэдээ мөрдөж мөшгүүлэхийн тулд өр тавиад байна уу? 400 сая ам.долларын төлөө гурван иргэнийхээ мэдээллийг гаднын байгууллагад гаргаж өгнө гэдэг нэгд эдийн засгийн хувьд үр ашиггүй (аудитын компанийг хөлсөлснийхөө төлөө ч Засгийн газар мөнгө төлж таарна), хоёрдугаарт Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрхэд халдсан хэрэг болох биш үү? Ядарсан ч гэлээ, чадарсан ч бай хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс орон шүү.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 13- р хороололын оршин суугч (66.181.176.20)
    Энэ хэд дээр нэмээд шалга !авилгал аваагvй шvvгч ховор байгаа. Авилгалыг сvvлийн vед емгеелегчдеер дамжуулж авдаг сураг нилээдийг сонсож байлаа. Ер нь шvvгч , прокурор хийж байсан хvмvvcийг емгеелегч хийх эрх олгож байгаа нь авилгал цэцэглэх нэг шалтгаан болж байгаа. Захиргааны хэргийн шvvгч нар авилгалын жинхэнэ эзэд яагаад гэвэл орон сууцны гаднах алга дарам газрарт оршин суугчид 9 даахар барилга бариулахгvй гэж 155 ерхийн оршин суугчид 1 хvнтэй заргалдахад / эзэмших хугацаа нь дуусчихаад байхад / оршин суугчдын эсрэг шийдвэр гаргадаг гь цэвэр авилгалын шинжтэй. Шvvгчдийн дотор ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийхгvй бол шударга vнэн байнг / ЯЛАГДАЛ/ хvлээнэ.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 48 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 48 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 17 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 45 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 53 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 2 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 30 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 44 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 18 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 27 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 48 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 38 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 27 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top