x

Роберт Де Ниро Оросын эсрэг сурталчилгаанд тогложээ

Холливудын алдарт жүжигчин Роберт Де Ниро, “Матрица” киноны Морфеусын дүрд тоглодог Лоуренс Фишборно, зохиолч Стивен Кинг нар Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон Оросын засгийн газар, Москватай хэлцэл хийсэн Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг буруутгасан сурталчилгааны роликт тоглосон байна. Сурталчилгааны дүрс бичлэгийг NowThis сайт дээр байрлуулжээ.

Шоу бизнесийн одууд дүрс бичлэг дээр Д.Трампыг Ерөнхийлөгч болгохын тулд Москвагийн явуулсан “нууц ажиллагаа”-ны талаар ээлжлэн ярьж байна. Сурталчилгаа бэлтгэгчид 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэсэн хэргийг мөрдсөн тусгай прокурор Роберт Мюллерийн илтгэлийг үндэслэн бүтээжээ. Дүрс бичлэгийн төгсгөлд сурталчилгаанд оролцогчид Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Сурталчилгаанд мөн жүжигчин Мартин Шин, София Буш, найруулагч продюссер Роберт Райнер нар оролцсон байна.

Тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн шалгасан ажлынхаа үр дүнг өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. Тэрээр зөвхөн Д.Трампын Москватай холбоотой байсан тухай ч биш бас өөрийнх нь мөрдөн шалгах ажилд саад хийх гэсэн оролдлогын талаар мэдээлсэн. Тэрээр энэ илтгэлээ танилцуулаад албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнийхээр бол Москва үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тагнуулын байгууллагаараа дамжуулан хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь Америкийн Ардчилсан намаас WikiLeaks сайтад өгсөн материалаар нотлогдож байгаа, харин Д.Трамп Оростой яриа хэлэлцээр хийсэн гэсэн баримт олдоогүй гэнэ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 2 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 12 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 17 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 18 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 21 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 23 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 29 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 31 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 36 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 20 цаг 48 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 20 цаг 57 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 20 цаг 59 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 2 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 4 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 8 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 9 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 10 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 13 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 14 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top