x

БНАСАУ, БНХАУ “Гэрэлт ирээдүйн төлөө” хамтран ажиллана

БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээр хийснийхээ үр дүнд "гэрэлт ирээдүйн төлөө" хоёр орон хамтран ажиллахаар тохиролцсон гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид мөн Хятадын коммунист нам, Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүдийн хооронд яриа хэлэлцээр хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун ч бас "БНХАУ-тай нөхөрсөг харилцаагаа илүү их дээд хэмжээнд бэхжүүлэхийг" чухалчилсан байна.

Ши Зиньпин нөхөр Ким Чен Унтай уулзахдаа Вашингтон, Пеньян хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж хэлэлцээрийнхээ явцад амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ-ын удирдагч бас өнөөгийн олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт БНАСАУ болон хятадын найрамдалд нөлөөлөхгүй гээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг шийдвэрлэхэд Бээжин идэвхтэй оролцохоо тэмдэглэсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хариуд нь олон улсын түгшүүртэй байдлыг намжаах талаарх Пеньяны хүчин чармайлтад АНУ-ын хариу ажиглагдахгүй байна, “тэвчээртэй хүлээж байна” гэжээ.

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун, БНХАУ-ын дарга Ши Зиньпин тав дахь удаагаа уулзахдаа харилцан итгэлцлийг бэхжүүлэх болон чухал асуудлаар харилцан зөвшилцөлд хүрлээ гэж БНАСАУ-ын мэдээллийн төв агентлагийн мэдээнд дурдсан байна.

“Ким Чен Ун нэг жилд болсон таван удаагийн уулзалт сайхан болж, дотно харилцаа тогтон, харилцан ойлголцож чухал асуудлуудаар ойлолцолд хүрэн, нөхөрсөг итгэлцэл улам гүнзгийрэн хэдийгээр дэлхий дахины нөхцөл байдал өөр байгаа ч хоёр тал, хоёр орны ирээдүйд чиглэсэн нөхөрсөг харилцааг урагш хөгжүүлэх санал бодлоо илэрхийлсэн” гэж агентлаг тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагч өөр өөрийн улс орны дотоод болон гадаад бодлогын чухал асуудлуудыг харилцан ярилцаж хамтын сонирхол, эрх ашгийн асуудлаар бүтээлч яриа өрнүүлсэн гэсэн байна.

Ши Зиньпин БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч байхдаа 2008 онд БНАСАУ-д айлчилж байсан юм. БНХАУ-ын удирдагч Ху Зиньтао 2005 онд БНАСАУ-д айлчилсан байна.

Харин Умард Солонгосын тэргүүн нэг жилийн дотор БНХАУ-д дөрвөн удаа айлчилсны эхнийх нь өнгөрсөн оны гуравдугаар сард болсон бол сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард болсон юм.

Сүүлийн айлчлалаараа Ким Чен Ун БНХАУ-ын даргыг Умард Солонгост айлчлахыг урьсан юм.

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 8 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 18 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 24 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 27 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 29 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 30 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 35 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 37 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 42 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 20 цаг 55 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 3 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 5 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 8 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 10 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 14 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 15 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 16 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 19 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 20 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top