Франц улсад болсон “Шар хантаазтнууд”-ын жагсаалд 12 мянга орчим хүн оролцсон тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Яамны мэдэгдэлд дурдсанаар, Парис хотод болсон жагсаал цуглаанд 1.1 мянган хүн оролцсон байна. Өнгөрсөн бямба гаригт Францын хотуудад болсон жагсаал цуглаанд 7 мянган хүн оролцсоноос 950 нь нийслэл хотын гудамжинд гарчээ. 32 дахь удаагийн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн бямба гаригт Тулуз, Лион, Марсел болон бусад хотод болсон байна.
“Шар хантаазтнууд”-ын бямба гариг бүр зохион байгуулж буй жагсаал 2018 оны 11 дүгээр сарын 17-нд эхэлсэн юм. Тэд эхлээд автомашины түлшний үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн ч яваандаа эрх баригчдад тавьж буй шаардлагадаа нийгэм-эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудлуудыг оруулж эхэлсэн юм.