Кувейт улсад өдрийн цагаар дээд тал нь 63 хэм хүртэл халж байгаа гэнэ. Гудамжинд байгаа зарим автомашины гэрэл, гупер хүртэл хайлсан байна.
Тус улсад хэт их халсны улмаас таван хүн нас барсан тул нутгийн удирдлагуудаас нь иргэдээ гудамжинд гарахгүй байхыг анхааруулжээ.
63 хэм гэдэг нь одоогоор дэлхийн дээд хязгаар юм байна. Өмнө нь буюу 1913 онд АНУ-ын Калифорни мужид 57 хэм хүрч байжээ.
Гэхдээ өнөөдөр Кувейтэд 68 хэм хүртэл нэмэгдэж халах юм байна.