x

ОХУ дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнд оролцохоо зогсоолоо

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өргөн барьсан хуулийн төслийг Төрийн Думын бүхий л фракц дэмжсэнээр мягмар гаригт санал нэгтэй баталсан байна. Энэ хуулиар гэрээний үйлчлэлийг ОХУ албан ёсоор зогсоож байгаа юм. Албан ёсоор нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох энэ хуулиар энэ гэрээг дахин сэргээх асуудлыг зөвхөн төрийн тэргүүн гаргана гэсэн байна. Хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябцов энэ хуулиар тус гэрээнд ОХУ-ын оролцоог зогсоож байгаа болохоос биш, гэрээнээс бүр гарч байгаа хэрэг биш гэж онцолсон байна. Гэхдээ хуулийг Холбооны зөвлөл ирэх 26-ны өдөр хэлэлцэнэ.

“Манай үндэсний эрх ашгийг хамгаалах зайлшггүй шаардлагын үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. АНУ энэ гэрээний үйлчлэлийг зогсоож байгаагаа дангаараа гаргасан нь дэлхий дахины аюулгүй байдалд аюул учруулж байгаа хэрэг” гэж ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин санал хураалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Фракцуудын санал

ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл Орос” фракцын байр суурийг парламентын доод танхимын батлан хамгаалах хорооны тэргүүн Владимир Шаманов илэрхийлэхдээ үүний өмнө бусад орны цэргийн атташенууд Оросын пуужингууд нь Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг зарчмын хувьд зөрчихгүй байна гэж мэдэгдэж байсан ч харамсалтай нь энэ мэдээлэлд АНУ оролцохоос татгалзсан гэжээ.
“АНУ өнөөдөр манай улстай хэлэлцээрийн нөхцөл байдлаа зогсоогоод байгаа” гэж депутат онцолсон байна. Түүнийхээр бол Оросын ерөнхий командлагч ийнхүү гэрээнд оролцохоо зогсоож байгаа нь “Улс төрийн тун зөв шийдвэр” гэнэ.

Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский бас “Өнөөдөр баярын өдөр” гээд “Манай үндэсний эрх ашгийг дээдлэхэд чиглэсэн энэ хуулийг ямагт дэмжиж ирсэн” гэжээ. Тэр бас Оросын байр суурийг сулруулахад чиглэсэн бүхий л хэлэлцээр гэрээнээс гарахыг уриалсан байна.
Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг Оросын коммунист намын тэргүүн Геннадий Зюганов бас дэмжээд улс орон батлан хамгалаах хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүү эдийн засгийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж уриалжээ.

Төрийн Дум дэх “Шударга орос” фракцын тэргүүний орлогч Олег Нилов ч бас Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээг НАТО-гийн орнууд болон Хятад биелүүлэхгүй байгаа. АНУ бол гэрээний үйлчлэлийг аль хэдийнээ зогсоосон. АНУ-ын хувьд өөр нэг төрийн тэргүүн гарч ирвэл энэ гэрээг хэрэгжүүлэх байх гэж л найдаж байна гэжээ.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 28 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 38 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 44 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 47 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 49 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 50 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 57 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 18 цаг 2 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 21 цаг 15 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 23 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 25 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 29 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 30 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 34 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 35 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 36 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 39 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 40 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top