x

Орос “Шөнийн супер анчин” нисдэг тэргээ Сирид туршлаа

Оросууд “Шөнийн супер анчин” хэмээн нэрийдсэн байлдааны шинэ Ми-28НМ нисдэг тэргээ Сирид амжилттай туршсан бөгөөд удахгүй зэвсэглэлд нийлүүлэх гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2028 он гэхэд цэрэг сансрын хүчинд ийм нисдэг тэрэг 100 ширхгийг нийлүүлнэ гэжээ.

“Ми-28НМ нь өдөр шөнийн ямар ч үед, цаг агаарын ямар ч нөхцөлд байлдааны үүрэг гүйцэтгэж цохилт өгөх чадвартай. Байлдааны энэ нисдэг тэргийг Ми-28Н нисдэг тэргэнд суурилуулан бүтээсэн ч зарим шийдлээрээ давуу” гэж Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа “Царьград” хэвлэл нийтэлжээ.

Шинэ нисдэг тэрэгний гол онцлог нь радио локацийн Н025Э станцтай, радар нь сэнсний дээр байрлаж газар зүйн дүрслэл хүлээн авч байх, бас нисэг тэрэг эсрэг талынхандаа харагдахгүй үл үзэгдэх чадвартай гэнэ.

“Энэ машиныг хуурай замын цэрэгт тулааны талбарт олон зориулалтаар ашиглаж болно” гэж Цэргийн нисэх хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалахын дөрөвдүгээр армийн командлагч дэслэгч генерал Валерий Горбенко тэмдэглэж байна. Нисдэг тэрэг явган цэргээс аваад танк, бусад нисдэг тэргийг ч устгах гээд өргөн чадвартай гэнэ.

Мөн Орос бас энэ оноос байлдааны Ми-35М, Ми-35МВ нисдэг тэрэгнүүдээ шинэчлэн сайжруулах өргөн хүрээний ажил эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд шинэ хуягт кабин, хөдөлгүүрийг сольж, алсын харааны дуран, радио электрон төхөөрөмж, зенитээс хамгаалах цогцолбор суулгаж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгалаах яам тэмдэглэсэн байна.

Х.Өлзийбаяр

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.213)
    Гайхалтай, баяр хүргэе.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 8 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 18 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 24 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 27 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 29 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 30 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 35 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 37 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 42 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 20 цаг 55 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 3 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 5 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 9 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 10 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 14 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 15 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 16 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 19 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 20 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top