x

"Ноён 10 хувь" авлигын хэргээр хоригдлоо

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардари их хэмжээний мөнгө угааж, улсаасаа гадагш гаргасан гэх авлигын ноцтой гэмт хэргийг үгүйсгэж, хилийн хоргио цуцлуулах гарах хүсэлт гаргасан ч холбогдох байгууллага нь хүлээж авахаас татгалзсанаар түүнийг цагдан хорихоор боллоо.

Энэ даваа гаригт цагдаа болон Зардариг дэмжигч Пакистаны ард түмний намын гишүүд Исламабад дахь түүний гэрийн гадаа багахан хэмжээний сөргөлдөөн үүсгэсэн бол удалгүй тус намын ахмад гишүүн нь Зардариг хорьсон тухай мэдэгджээ. 2008-2013 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Зардари нь удаан хугацаанд авлигын хэрэгт нэр холбогдсон ба улс даяараа түүнийг  “Ноён 10 хувь” гэж нэрлэдэг байна. Энэ нь түүнийг авлигын тохиролцоо бүрээсээ 10 хувийг өөрт авдаг тухай Пакистан дахь Ал Жазирагийн сурвалжлагч Камал Хайдэр дурдсан байна.

Түүнчлэн Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний эгч, Фаряал Талпурийг ч Үндэсний хариуцлагын товчооноос байцаан шалгаж байгааг мэдээлжээ.

Мөн Зардаригийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд сая сая ам.долларыг сэжиг бүхий банкны болон компаниудын дансаар дамжуулан гаргасан байна.

Пакистаны эрх бүхий байгууллага өнгөрсөн онд олон тооны ядуу иргэдийн дансанд их хэмжээний мөнгө гэнэт шилжин орж, удалгүй бүх мөнгийг хоослон авсныг тогтоосон бол Дээд шүүхээс нь уг хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах түр хороог байгуулан ажилласны үр дүнд мөн оны 9 дүгээр сард 400 сая гаруй ам.доллар олон мянган бодит эзэнгүй, хуурамч дансаар дамжин гарсныг тогтоожээ.

Дашрамд дурдахад түүний эхнэр Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашч байгаад 2007 оны 12 дугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 16 цаг 56 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 5 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 11 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 14 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 16 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 17 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 22 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 24 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 29 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 20 цаг 42 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 20 цаг 50 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 20 цаг 52 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 20 цаг 56 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 20 цаг 57 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 1 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 2 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 4 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 6 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 7 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top