x

Сэтгүүлч суллагдаж, генералууд ажлаасаа халагдах нь

Оросын “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голуновыг биологи, криминалистик, генетикийн шинжилгээний үндсэн дээр зургадугаар сарын 11-ний мягмар гаригт гэрийн хорионоос суллажээ. Ингээд тодорхой зайнаас холдохоос сэргийлэн хөлд нь зүүсэн мэдээлэгч электрон бугуйвчийг тайлж авсан байна. Мөн эрүүгийн хэргийг нь хаасан тухай тогтоолыг мөрдөн байцаагчид И.Голуновт гардуулан өгсөн байна. 

Тэрээр “Намайг дэмжсэн бүхэнд баярлалаа, одоо хэвийн байдалдаа ороход минь хугацаа өгөөч. Над шиг ийм байдалд хэн ч бүү ороосой гэж найдаж байна. Та бүхний итгэлийг баталж, хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болно. Эрэн сурвалжлах ажлаа цаашид ч явуулна” гэж хэлжээ.

Хар тамхины тухай эрэн сурвалжилдаг сэтгүүлч И.Голуновыг зургадугаар сарын 7-ны өдөр саатуулсан юм. Саатуулах үед түүний биеэс мефодрон бүхий уут, гэрийг нь нэгжих явцад их хэмжээний хар тамхи олдсон юм. Улмаар түүнийг хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнүүдтэй холбоотой, хар тамхи наймаалдаг хэмээн буруутгаж, Москва хотын Никулины шүүх өмгөөлөгчийн нотолгоогоор гэрийн хорионд оруулсан юм. Харин И.Голунов энэ бүхнийг өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан буруутгах гэж өгөөш болгон хийсэн ажил, бас саатуулах үедээ хууль сахиулагчид түүнийг зодож, төрөл төрөгсөд, өмгөөлөгчтэй нь холбоо бариулаагүй хэмээн гомдоллосон юм.

Сэтгүүлчийг баривчлах үедээ цагдаагийнхан хууль бус ажиллаж хүч хэрэглэсэн асуудлаар түүний өмгөөлөгч маргааш нь ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд өргөдөл гаргажээ. 

Сэтгүүлч хар тамхины хэрэгт холбогдсон, түүнийг баривчилсан нь олны дунд дуулиан болж түүнийг анх баривчилсан цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халж, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Москвагийн Баруун тойргийн Дотоод хэргийн газрын дарга Андрей Пучков, мөн яамны Хар тамхины наймаатай тэмцэх газрын тэргүүн Юрий Девяткин нарыг хариуцлагагүй байдлынх нь төлөө ажлаас нь хална гэж мэдэгдээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн асуудлаарх бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова ч сэтгүүлчийг нэн даруй цагаатгах хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Ингээд зургадугаар сарын 10-нд Оросын бүхий л хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ энэ хэргийн тухай бичиж олны анхаарлыг татсан. Хэвлэлүүд ийм байдлаар мэргэжил нэгтэндээ тусалсан. Улмаар маргааш нь нотлох баримт хангалтгүйгээс И.Голуновыг буруутгах үндэслэлгүй байна гэж Дотоод хэргийн сайд В.Колокольцов мэдэгджээ. 

Үүгээр ч зогсохгүй сэтгүүлч Голуновын хэрэгтэй холбогдуулан цагдаагийн хоёр ч генералыг ажлаас нь халах тухай саналаа ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Ерөнхийлөгч Владимир Путинд өгснийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 22 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 31 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 36 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 37 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 40 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 42 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 43 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 48 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 50 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 55 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 21 цаг 8 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 16 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 18 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 22 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 23 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 27 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 28 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 30 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 32 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 33 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top