x

Казакстанчууд өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно

78 настай Назарбаев гуравдугаар сард ерөнхийлөгчийн суудлаас огцрох гэнэтийн шийдвэр гаргаж, парламентын спикер Касым Жомарт Токаевыг залгамжлагчаараа томилсон юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа Токаев хамгийн түрүүнд улсын нийслэл Астанагийн нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн билээ.

Дөрөвдүгээр сард Токаев ээлжит бус сонгууль зарласнаа “эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эргэлзээг арилгах зорилготой” хэмээн тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй зургаан хүн өрсөлдөж байгаа ч тэдний хэн нь ч хүчтэй өрсөлдөгч биш.

Харин энэ хооронд Назарбаев эрх мэдлээ баталгаажуулсаар байгаа. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур Отан намын дарга хэвээр байна. Назарбаев тус улсын баялгийн сан дахь хяналтаа нэмэгдүүлжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд Казахстан даяар иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдсээр байна. Нийслэлийн нэрийг солихыг эсэргүүцсэн шаардлагад 40,000 орчим хүн гарын үсэг зуржээ. Өнөөдөр болох сонгуулийг ч мөн хууль бус, бусад өрсөлдөгчдөд сонгуульд бэлтгэх боломж олгоогүй гэж үзсэн тэмцэгчид саналаа өгөхгүй бойкотлохыг иргэдэд уриалж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд газрын тосны үнэ унаж, хөрш ОХУ-ын эдийн засаг өрнөдийн хоригт орсноор Казахстаны эдийн засаг сулраад байгаа нь иргэдийн бухимдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Казахстаны Сонгуулийн Төв комисс энэ удаагийн сонгуулийг нээлттэй, шударга явуулахаа амлаж байгаа. Гэвч Токаевыг 72.7 хувиар ялна гэсэн урьдчилсан таамгийг тус комисс гаргажээ.

Ням гарагийн сонгуулийн өмнөхөн “Wake up, Kazakhstan” нэртэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Хөдөлгөөнийг санаачлагчид өмнө нь олон удаа эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, баривчлагдаж, шийтгүүлж байсан идэвхтнүүд юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 17 цаг 23 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 17 цаг 33 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 17 цаг 38 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 17 цаг 38 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 17 цаг 42 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 17 цаг 44 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 17 цаг 45 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 17 цаг 50 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 17 цаг 51 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 17 цаг 57 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 21 цаг 9 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 21 цаг 18 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 21 цаг 20 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 21 цаг 23 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 21 цаг 25 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 21 цаг 28 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 21 цаг 29 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 21 цаг 31 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 21 цаг 33 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 21 цаг 35 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top