Зөөгч пуужин «Протон-М» дэлхий орчмын тойрог замд Оросын телехолбооны хамгийн хүчтэй «Ямал-601» хиймэл дагуулыг орууллаа. Энэ нь ийм төрлийн зөөгч пуужингийн 2019 оны анхны нислэг боллоо.
Пуужин амжилттай хөөрч, нислэгийн ес дэх минутад хиймэл дагуултай нислэгийн блок гуравдугаар шатнаас нь салан тойрог замдаа орж эхэлсэн байна.
«Ямал-601» нь Оросын тойрог замын бүлэглэлийн хиймэл дагуулууд дундаас хамгийн сайн дамжуулах чадвартай. Энэ хиймэл дагуул нь Оросын ихэнх нутаг дэвсгэр мөн Тусгаар тогтносон орнууд, Европ, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэрт гар утасны болон интернэт мэдээллийн холбоог хангаж чадна.