Нью-Хэмпшир муж цаазын ялыг цуцалсан АНУ-ын 21 дахь муж болжээ. Өчигдөр буюу пүрэв гаригт тус мужийн хууль тогтоох ассамблейн дээд танхим цаазын ялыг хориглох тухай хуулийн төсөлд тавьсан хоригийг цуцлах саналыг баталжээ.
Баримт бичигт дурдснаар, цаазын ялыг цуцлах саналыг хууль тогтоох ассамблей баталсны дараа санал хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ёстой байсан аж.
“Death Penalty Information Center” төрийн бус байгууллагын сүүлд мэдээлснээр, цаазаар авах ялыг АНУ-ын нийтдээ 30 муж улсад зөвшөөрдөг байна.
АНУ-д ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг дахин хэрэглэж эхэлснээс хойш /1976 он/ энэ оны 3 дугаар сарын 12-ныг хүртэл нийт 1493 хүнийг цаазалжээ.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн оны 10 дугаар сард Вашингтон муж мөн цаазаар авах ялаас татгалзаж байсан юм.