Казахстаны парламентын дээд танхимын депутатууд пүрэв гаригт болсон бүгд хуралдааны үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт “Хүндэт сенатч” статус олгох тухай тогтоолыг баталжээ.
Сануулан дурдахад, Казахстаны төрийн тэргүүний албыг 30 орчим жил хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор парламентын сенатын дарга байсан Касым-Жомарт Токаев ерөнхийлөгч болж, Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх 6 дугаар сарын 9-нд явуулахаар болсон юм. Токаевагаас гадна ерөнхийлөгчид нэр дэвшигчээр 7 хүн бүртгүүлсэн байна.
Үндсэн хуульт эрх зүйн үндсийг бүрэлдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд “Хүндэт сенатч” болгож байгаа аж.