Samsung компани Sero хэмээх ухаалаг босоо зурагтаа танилцуулжээ.
Sero нь эргэлддэг дэлгэц бүхий зурагт бөгөөд 90 градусаар эргүүлж болох аж. Энэ загварыг саятан хотуудын сонирхолд нийцүүлэн хийж байгаа гэнэ. Энэхүү зурагтыг сүлжээний ухаалаг утастайгаа холбон видео, зураг үзэж болох аж.
Мөн Sero зурагтыг ашиглахгүй үедээ цаг болгон ашиглаж болно. Босоо дэлгэц дээр инстаграмын зураг тайлбарыг үзэж уншихад таатай гэж зохиогчид нь онцолжээ. Шинэ зурагт 43 инчийн QLED дэлгэцтэй, 4,1 сувгийн 60 вт-ын динамик зэргээр тоноглогдсон байна. Шийдэл нь ойролцоогоор 3840×2160 пиксель (4K) байх бололтой. Учир нь энэ талын мэдээлэл өгөгдөөгүй байгаа юм.
Зурагт тусгай суурьтай ба тэр нь дэлгэцийг амархан эргүүлэх боломжийг өгөх гэнэ.
М.Цогт