x

Өндөр технологийн үүр Цахиурын хөндий

АНУ-ын Калифорни мужид байдаг Цахиурын хөндийг дэлхийд хамгийн хурдан хөгжиж байгаа “Тусгаар улс” ч гэж бас болно. Энэ бол уг нь Санта-Кларын хөндийд боссон нэг хот. Энэ “улс”-ыг компьютерийн хувьсгал, АНУ-ын шинжлэх ухаан дэвшлийн бэлгэ тэмдэг гэж болно. Сүүлийн 10 жилд Цахиурын хөндий технологи боловсруулалтаараа дэлхийд хэдэнтээ тэргүүлээд чухам үүгээрээ дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болж байгаа юм. Энэ нь яг энд манай гаргийн өндөр технологийн компани, корпорацууд төвлөрсөнтэй холбоотой. Цахиурын хөндий гэдэг нэрийг анх Калифорнийн бизнесмэн Ральф Верст, түүний найз Дон Хофлер нар 1971 онд “Silicon Valley USA” нэртэй цуврал өгүүлэл нийтлүүлснээр өгсөн гэдэг.

1950-иад онд физикч Уильям Шокли Калифорнид ирж хагас дамжуулагч бүтээсэн гэдэг. 50-иад оны сүүлчээр тэр анхны микропроцессорын Fairchild Semiconductor компани байгуулж үйлдвэрлэлдээ цахиур ашигласныг эндхийн нэртэй бас холбодог.

"Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ"

Шинэ технологийн бүс байгуулах санааг анх Стэнфордын их сургууль гаргасан байна. Дайны дараах жилүүдэд тус сургуульд өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө нэг их байсангүй. Газар нь байгаад байсан атлаа хөрөнгө байдаггүй. Сургуулийн удирдлага энэ газраа технологийн салбарт инновац боловсруулдаг компанид удаан хугацаагаар түрээслүүлэхээр шийдээд өөрөө судалгааны төв нээжээ. Ингэснээр тус сургуулийн авьяаслаг төгсөгчид нь Калифорни руу ажил хайж явахын оронд ийшээ очиж ажилд орцгоодог болж. Чухам Стэнфордыг төгсөгч Уильям Хьюлетт, Дэвид Паккард нар Цахиурын хөндийн анхдагч болж үлдсэнээр өнөөдөр IT салбарын мундагчуул болоод байгаа нь тэр.

"Өнөөдрийн Цахиурын хөндий"

Өнөөдрийн Цахиурын хөндий бол өндөр технологийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн талбар болоод байна. Энд өнөөдөр инновац, компьютер, программ хангамж, биотехнологи, үүрэн телефоны холбооны хамгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь Цахиурын хөндий өөрөө Америкийн томоохон хотууд, нэр хүндтэй их сургуулиудтай ойр байгаатай нь бас холбоотой.

Дэлхийн нэртэй тэргүүлэх том Apple, Google, Facebook, Intel, AMD, Electronic Arts компаниудын төв байрууд ч энд байрладаг. Сүүлийн үед электрон хэрэгсэлтэй холбоотой томоохон төсөл, шинэ дэвшил чухам Цахиурын хөндийгөөс л гараагаа эхэлж байгаа гэж болно.

Цахиурын хөндийд тэр орчмын таван их сургууль харьяалагддаг бол өмнө дурдсанчлан дэлхийд шилдэгт орох 7000 мянга орчим компани аж ахуйн нэгж байна. Microsoft, PayPal, Netscape зэрэг IT компаниуд эндэхтэй нэг их холбоотой биш боловч төлөөлөгчийн газруудаа тэнд байлгадаг.

"Өндөр цалин, өрсөлдөөн"

Цахиурын хөндийд цалин хөлс өндөр ч тэр хэрээрээ амьжиргааны түвшин бас өндөр асар их зарлага хэрэгтэй гэдэг ч бусад том IT хотуудыг бас арай гүйцэхгүй. АНУ-д өнөөдөр 120 мянган доллар бол сайн цалин гэдэг ч Сан-Франциско хотод ганц бие хүний амьдралд арай чүү хүрнэ. Гэтэл Цахиурын хөндийд ийм цалингаар амь зуугаад байж болох ч байр худалдаад авч хараахан чадахгүй. Бас аялал зугаалга зэргээс татгалзах л хэрэгтэй болно. Амьжиргааны өртөг өндөр, цалин хөлс муугүй ч Цахиурын хөндий яахын аргагүй үнэтэй чадварлаг боловсон хүчний уурхай. Ийм болохоор нэр хүнд бүхий компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн дунд ширүүн өрсөлдөөн байдаг.

"Саятнуудын хөндий"

Энэ хөндий, түүний бүсэд АНУ-ын саятнуудын дийлэнх нь амьдардаг гэвэл та итгэх үү. Ийм ч болохоор Цахиурын хөндийг бас Саятнуудын хөндий гэж нэрлэх нь бий. Компьютерийн хөгжил дэвшлийн энэ уурхайд өмнө дурдсанчлан компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн өрсөлдөөний хэрээр цалин өндөр. Жирийн программч л гэхэд 108 мянган долларын цалин авна. Эзэмшсэн мэргэжилдээ чадамгай сайн мэргэжилтнүүд Цахиурын хөндийд ажилд орохсон гэж мөрөөдөж тэмүүлдэг байна.

"Амжилтын нууц нь юу вэ"

Ийм их нэр хүнд, амжилтын нууц нь юу вэ? Яагаад ингэж алдаршив? Тархи, оюун ухаан уу, мөнгө үү. Огт өөр зүйл. Энд шинэ зүйлд хөрөнгө оруулах, эрсдэлээс эмээдэггүй. Ямар нэгэн санаа, солиотой ч гэмээр зүйл сэдэж, түүнийг бодит зүйл болгохоос хэн ч айдаггүй. Энд мэргэжил нэгтнүүд бие биедээ итгэж, бүгд санаа нэгдэн хамтран ажилладаг. Энэ таны арьсны өнгө ямар байна, гарал үүсэл, хаанахын хэн бэ гэдэгт хэн ч анхаарахгүй зөвхөн таны мэргэжил мэдлэгийг л анхаарна. Энд зөвхөн оюун ухааны тэмцэл, өрсөлдөөн л үргэлжилнэ. Энд хэн ч шинэ санаа гаргаж, алдаж болно, гэхдээ үүнээсээ айх хэрэггүй. Ер нь л шинийг сэдэж, сэтгэж уйгагүй хөдөлмөрлөхийг шаарддаг. Ингэж байж энэ хөндий тэр чигээрээ өндөр технологи, тоон ирээдүйг ойртуулж, үүндээ ч итгэлтэй байгаа хэрэг.

Энд очсон хэн ч өмнө дурдсан том компаниудын албан байраар үнэ төлбөргүй орж танилцан, гудамжинд энгийн жинс өмссөн Марк Цукербергтэй тааралдаж Стив Жобсын музей үзэж, нэртэй хөрөнгө оруулагчид, бизнесмэний кафед сууж болно. Нэртэй төгсөгчдийнхөө нэрийг ханан дээрээ сийлсэн алдарт Стэнфордын их сургуулийн байраар орж бас болно. Үгүйдээ л дэлхийн нэртэй брэндүүдийн албан байрны өмнө зургаа татуулж болно шүү дээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 20 цаг 17 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 26 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 31 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 32 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 35 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 37 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 38 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 43 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 45 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 50 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? Өчигдөр 11 цаг 46 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? Өчигдөр 11 цаг 44 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top