x

Оскарын шагналтнуудыг гурван сарын өмнө зарладаг байжээ

АНУ-ын кино урлагийн академийн шагналыг анх Metro-Goldwyn-Mayer студийн захирал Луис Б.Майер санаачилсан ба өдгөө дэлхийн кино урлагийн хамгийн алдартай шагнал болсон юм.

Шагнал гардуулах анхны ёслол Холливудын “Roosevelt” зочид буудалд 1929 оны энэ өдөр /1929.05.16/ болсон байна. Ёслолыг радиогоор дамжуулдаг байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болжээ. Blossom Room танхимд болсон анхны ёслол даруухан дөнгөж 270 хүн цуглуулсан ба тасалбар нь таван доллар байв. Анхны шагнал гардуулах ёслол дөнгөж 15 минут үргэлжилжээ.

Баримлуудын академийн анхны ерөнхийлөгч сэр Дуглас Фэрбенкс болон найруулагч Сесил Демиль хоёр гардуулжээ. Сонирхолтой нь шагналтнуудыг эхэндээ гурван сарын өмнө зарладаг байснаас ёслол ямар нэгэн маргаангүйгээр явагдаж иржээ.

Ялсан жүжигчид нь тодорхой нэгэн төслөөр биш харин тэр жилийнхээ турш тоглосон бүх киногоор Оскар авч байжээ. Шагналд 1927-1928 онуудад дэлгэцнээ гарсан кинонууд дэвшигдсэн ба эхлээд 12 ангилалаар шагнал явагджээ. Ёслолын үеэр дуугүй киноны титрийн төлөө шагнал олгогдсон нь анхны ба сүүлчийн шагнал болж байжээ.

Анхны шилдэг эмэгтэй жүчигчнээр Жанет Гейнор ("Долоо дахь тэнгэр", "Гудамжны  ангел", "Нар мандалт: хоёр хүний дуу"),

эрэгтэй жүжигчнээр немецийн Эмиль Яннингс ("Сүүлчийн тушаал", "Элдэв үрсийн зам") тус тус тодорсон ба герман хүн ёслолоос өмнө шагналыг нь олгосон нь анхны тохиолдол байв. Тэр нутаг буцах болоод шагналаа урьдчилан авсан байна.

Шилдэг найруулагчийн анхны "Оскар" Льюис Майлстоунд ("Хоёр араб рыцарь") ноогдов. 1927-29 онуудын шилдэг киногоор "Нар мандалт” ба "Жигүүр" (дэлхийн дайнд оролцсон нисэгчдийн тухай 1927 оны дуугүй кино) гэсэн хоёр кино шалгарсан байв.

Кино зохиолч Бен Хэтч, продюсер Жек Ворнер нар баримлыг гардан авчээ. "Цирк" киноны жүжигчин, найруулагч, продюсер Чарли Чаплин “Кино урлагт оруулсан гарамгай хувь нэмрээр” гэсэн тодорхойлтоор “Оскар” хүртлээ.

Мөн тийм тодорхойлолттой барималыг "Жаззын дуучин" дуутай кино бүтээсэн Warner Brothers компани авсан байв. Уг ёслолыг хэвлэл мэдээлэл, радиогоор дамжаалаагүй ба хоёр дахь ёслолыг нь Лос-Анжелесийн радиостанц шууд дамжуулсан юм.

1953 оноос "Оскар" ёслол АНУ болон Канад даяар шууд нэвтрүүлэгдсэн ба 1966 онд шоуг анх өнгөтөөр үзүүлж байжээ. Түүнээс гурван жилийн дараа дэлхийн хэмжээнд үзүүлэх болмон юм.

Далан жилийн турш шагналыг гуравдугаар сарын сүүлчээр дөрөвдүгээр сарын эхээр гардуулж ирээд 2004 оноос хугацааг нэг сараар урагшлуулжээ.

Уг ёслолоор 10 мянгаад хүний ажлын байр бий болж, мужийн төсөвт 700 сая ам.доллар авчирдаг гэж 2007 оны тооцоонд гарсан байлаа. Бусад кино шагналуудыг бодвол бараг 10 мянга гаруй хүнтэй кино академийн гишүүдийн шууд сонголтоор шагналын эзэн тодордог. Өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинациар гардуулж байна. Гэхдээ бас хэд хэдэн тусгай ангиллараар ёслолоор гадуур гардуулдаг “Оскар” бий. Академийн хороод тэднийг гардуулдаг.

Оскарын 34 см-ын өндөр, 3,85 кг жинтэй баримлыг британий гэх бодисны хольцоор бүтээж, алтаар бүрэн хар боржин сууринд бэхэлжээ. Домгоор бол Седрик Гиббонс баримлын эскизийг нэгэн залхуутай хуралдаан дээр сууж байхдаа бүтээсэн гэх. Анхны загварыг харсан нэгэн нь “Энэ чинь манай Оскар авга байна” гэж хэлснээр уг шагнал Оскар нэртэй болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 20 цаг 6 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 15 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 21 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 24 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 27 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 34 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 39 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 23 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? Өчигдөр 11 цаг 46 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? Өчигдөр 11 цаг 44 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top