x

Бразилын ерөнхийлөгч асан Тэмер авлигын хэргээр дахин хоригдлоо

Бразил улсын өмнөх ерөнхийлөгч Мишель Тэмерийг өнгөрөгч пүрэв гаригт нэр хүндтэй улс төрчид, бизнесийнхэн холбогдсон өргөн хүрээтэй авлигын хэргийн шинэчилсэн шалгалтын хүрээнд хоёр дахь удаагаа цагдан хорилоо.

Өдгөө 78 настай Тэмер нь одоогоор Сао Паулогийн Холбооны Цагдаагийн газрын удирдлагын байрны түр саатуулах газарт Бразилийн шүүхээс шийдвэр гартал хоригдож байна.

Латин Америкийн хамгийн том улс Бразилийн холбооны шүүгч түүнийг “Машин угаалга”-ын гэх мөрдөн шалгалтад хэд хэдэн томоохон авлигын хэрэгт холбогдсон хэмээн ийнхүү хориод байгаа юм.

Прокурорын мэдэгдсэнээр Энгевикс барилгын компани нь экс ерөнхийлөгч Тэмерт Рио дэ Жанерогийн өмнөд хэсэг дэх Ангра дос Рейс хотод цөмийн цахилгаан станц барих барилгын ажлын тендерийн эрхийг их хэмжээний хахууль өгч авсан гэв.

Мөрдөн шалгах ажлын хүрээнд Тэмерийн ойрын хүн болох Хоа Баптиста Лима Фило буюу Энгевикс барилгын компанийн эзэн нь уг барилгын ажлын эрхийг авахын тулд түүнд 300,000 гаруй мянган ам.доллар өгснийг тогтоожээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Тэмерийг дээрхи авлигын хэрэгт буруутган баривчилсан ч шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэмээн 5 хоногийн дараа суллаж байсан юм.

Харин Тэмерийн өмгөөлөгч Эдуардо Карнелос сүүлд гаргасан шүүхийн шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй хэмээн мэдэгдэж, давж заалдаад байгаа ба Тэмер ч өөрийгөө гэм буруугүйг нотлох болно гэж мэдэгджээ.

“Машин угаалгын” гэж нэрлээд буй мөнгө угаасан дээрхи авлигын хэрэгт 2014 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2003-аас 2010 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Луиз Инацио Лула да Силва зэрэг олон нэр хүнд бүхий эрхмүүд холбогдоод байгаа юм. Лула да Силва одоогоор гэм буруутай нь тогтоогдон шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгүүлсний 10 дахь сарыг биеэр эдлээд байна.

Тэмерийн 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд түүний удирдлагад ажилласан хүн бүрийг авлигад бүрэн автсан гэж тус улсын иргэд үздэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 20 цаг 5 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 15 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 21 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 24 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 27 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 34 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 39 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 23 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? Өчигдөр 11 цаг 46 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? Өчигдөр 11 цаг 44 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top