Олон улсын мөнгөн дэвсгэртийн нийгэмлэг (IBNS) 2018 онд эргэлтэд оруулсан дэлхийн хамгийн гоё мөнгөний цаасан дэвсгэртүүдийн чансааг гаргажээ.
“2018 оны мөнгөн дэвсгэрт” гэсэн нэр хүндтэй шагналын шүүгчид дэлхийн улс орнуудын шинээр эргэлтэд оруулсан 150 мөнгөн дэвсгэртүүдээс шилдэг гоёыг шалгаруулжээ. Эдгээр мөнгөн дэвсгэртүүдийн арав гаруйхан хувь нь л шинэ дизайнтай байв. Ингээд чансааны Топ-10-тай танилцья.
10 доллар, Канада
Хамгийн гоё мөнгөн дэвсгэртээр канадын 10 доллар нэрлэгдлээ. Түүний нэг талд нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурахын эсрэг тэмцэгч бөгөөд ажил хэрэгч эмэгтэй Виола Десмонд, нөгөө талд нь Виннипег хотын Хүний эрхийн музей зурагджээ. Уг дэвсгэртийг 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд гүйлгээнд оруулж байжээ.
200 франк, Швейцари
Хоёрдугаарт Швейцарийн 200 франк орсон ба түүнд орон зайн гурван хэмжилтийг үзүүлсэн гар зурсан байна.
500 крон, Норвеги
Гуравт Норвегийн 500 крон шалгарлаа. Тус орны нэртэй хөлөг онгоц бүтээгч Колин Арчерын бүтээсэн аврагч хөлгийг тэнд зурсан ба 500 кроны дэвсгэртийг шар хүрэн өнгөөр 70×147 мм хэмжээгээр хэвлэн 2018 онд гаргасан байв. RS14 "Ставангер" хөлгийг нота дээрсны нөгөө талд нь тэнгисийн нефтийн цамхгыг зурсан байна.
100 рубль, Орос
2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан гаргасан 100 рублийн дэвсгэртэд алдартай хаалгач Яшин, бөмбөгтэй хүүхэд хоёрыг зурсан ба полимерын материалд хэвлэсэн дэвсгэртийг 2018 оны тавдугаар сарын 22-нд гүйлгээнд оруулжээ. Дэвсгэртийн ар талд Оросын зургийг оруулсан хөлбөмбөгийг дэлхийн бөмбөрцөг болгон хөгжөөн дэмжигчдийн дүрстэй хамт зурсан байна.
40 доллар, Соломоны арлууд
2018 оны хамгийн дэгжин дэвсгэртүүдийн эхний тавыг Соломоны арлуудын 40 доллар дүүргэв. Нүүрэн талд нь арлууд ба дун үлээж буй хүнийг ар талд нь яст мэлхийн дэргэж шумбаж яваа дайверыг зуржээ. Мөн завинд байгаа инээсэн хүүхдүүдийг сэлүүр барьсан уугуулын хамт тэнд бас багтаан зуржээ.
500 песо, Мексик
Шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд 500 мексик песог 2018 оны наймдугаар сарын 28-нд гүйлгээнд оруулсан байна. Дэвсгэртийн хамгаалалт шинэчлэгдэгдэж түүнийг удаан ашиглах боломжтой гэж Төв банк нь мэдээлжээ. Дэвсгэртийн хэмжээ нь 146×65 мм. Дэвсгэртийн ар талд нь 1806-1872 онуудын Шинэчлэлийн эринийг харуулсан ба Ерөнхийлөгч Бенито Хуаресын хөргийг байршуулжээ.
Мөнгөний тоог баруун дээд өнцөгт зурсан бөгөөд тэр нь цэнхрээс ногоон болон өнгө хувиргадаг аж.
50 угий, Мавритани
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Мавританийн банк таван номиналын: 50, 100, 200, 500 ба мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байна. Дэвсгэртүүд хэвтээ чиглэлтэй нарийн дэг барижээ. Араб, франц хэлээр мөнгөний мэдээллийг бичжээ.
20 доллар, Багамын арлууд
2018 оны есдүгээр сарын 27-д Багамын арлуудын Төв банк 20 долларын номинацитай дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ. Шинэ мөнгө нь өнөөдөр моодны болсон босоо дизайнтай, 156 × 67 мм хэмжээтэй. Хүрэн улаан өнгө давамгайлсан мөнгөнд Багамаас гаралтай Америкийн алдартай жүжигчин Сидни Паутье зурагдав. Мөн Багамын арлуудын газрын зураг ба Нассау боомт Хамтын нөхөрлөлийн Багамын арлуудын сүлд зэргийг зуржээ.
50 мянган драм, Армени
Шинэ дэвсгэртэд шашины үзэл бодлын тэргүүн, соён гийгүүлэгч Григорийг дүрсэлжээ.
20 боливиано, Боливи
Боливи 2018 оны зургаадугаар сарын 3-нд 20 боливиано дэвсгэртийг гүйлгээнд оруулав. Улбар шар өнгө давамгайлсан дэвсгэртийг 100 хувийн хөвөнгөөр бэлтгэж, 14x7 см гэсэн хэмжээтэйгээр гаргажээ. Энэ дэвгсгэртийн хамт өөр дөрвөн номиналын шинэ мөнгийг гаргасан байна.
М.Цогт