x

Амьдралынхаа дөрөвний гурвыг далайд өнгөрүүлсэн Христофор Колумб

Христофор Колумб буюу Кристобаль Колон хэмээх итали гаралтай энэ хүн далайн аялагч, газрын зураг бүтээгчийн хувьд түүхэнд нэрээ үлдээсэн, олон хүн түүнийг Америкийг нээсэн гэдгээр нь мэддэг. 

Колумб Атлантын далайг гатлан, бөмбөрцгийн хойд хэсгээр аялан, европчуудаас анх удаагаа Карибын тэнгис туулан Төв болон Умард Америкийг нээсэн юм. Ингэснээр Их Антилын арлууд буюу Куба, Гаити, Ямайка, Юуэрто-Рико, Бага Антилын арлууд болох Доминикигээс Виржини, Тринададын арлууд хүртэлх, Багамын арлуудыг судлах эхлэлийг тавьсан байна. Түүнийг Америкийг анх нээсэн гэдэг ч түүхийн хувьд бас яг ч үнэн биш. Бүр Дундад зууны үед Америк тивийн эрэг, ойролцоох арлуудад ирландын викингүүд буусан байдаг. 

Гэхдээ Колумбын экспедиц барууны газрын тухай хүн төрөлхтөнд анх удаагаа мэдээлсэн нь үнэн. Энэ бол ертөнцийн шинэ хэсгийн тухай алдарт Магелланы аяллаар баталгаажуулсан нээлт байсан юм. Улмаар Колумбын нээлт нь Америкийн газар нутгийг европчууд колончлох, “индианчууд” хэмээн ташаа нэрлэдэг уугуул иргэдийг нь бөөнөөр нь хүйс тэмтэрч испанийн суурингууд байгуулах, эхлэлийг тавьсан юм.

Намтрын хуудаснаас

Дундад зууны далайгаар аялагч энэ алдарт хүнийг Аугаа их нээлтийн үеийн азгүйчүүдийн нэг гэж бас болно.

Христофор Колумб италийн Генуягийн Корсик арал дээр 1451 оны найм, аравдугаар сарын хооронд нэг их баян биш гэр бүлд анхны хүү болж төрсөн гэдэг. Яг хэзээ төрсөн хийгээд хүүхэд насных нь тухай мэдээлэл тун бүрхэг. 

Тэр Павийн их сургуульд нэг хэсэг сурч байсан ч 1465 онд дөнгөж 15 настай байхдаа генуягийн флотод алба хааж эхлэн худалдааны хөлгөөр Газар дундын тэнгисээр аялж эхэлжээ. Удалгүй хүнд шархадсаны улмаас албанаас чөлөөлөгдсөн байна. Ингээд 1470-аад оноос худалдаа эрхэлж Лиссабонд италийн худалдаачдын нийгэмлэгт элсэн португалийн далбаан дор умар зүг Англи, Ирланд, Исланд руу хөлөг онгоцоор явах болжээ. Улмаар Мадейр, Канарын арлууд, Африкийн баруун эрэг, өнөөгийн Ганад хүртэл очиж байжээ. 

1478 онд далайн аялагч Фелипе Мониш де Палестреллогийн охинтой гэр бүл болж, итали португалийн баян гэр бүлийн гишүүн болсон байна. Удалгүй хүүтэй болсон ч Колумб португалийн хөлгөөр худалдаа хийн аялж, өөрийгөө боловсруулах, газрын зураг бүтээх ажлыг 1485 он хүртэл хийжээ. 

Ингэсээр 1483 онд Энэтхэг, Япон хүртэл аялах шинэ төсөл боловсруулан Португалийн хаанд өргөн барьжээ. Харамсалтай нь эзэн хаан үүнийг бүрэн дэмжсэнгүй гацааж байснаа хоёр жилийн дараа татгалзсан хариу өгсөн байна. 

Колумб хэдэн жилийн өмнө далайн экспедицийг нь санхүүжүүлнэ гэж байсан испанийн албанд ороод байхдаа өөрийнхөө төслийг нөлөө бүхий ч нэг их баян биш герцог Медина-Селид танилцуулснаар хааны эргэн тойрныхон, банкирууд, худалдаачидтай дотно болж чаджээ. 

Испани далайн аяллыг санхүүжүүлэх гэсэн ч дайны улмаас хөрөнгөөр хомс байлаа. Арай гэж 1492 онд дайн дуусч Колумбын экспедицийг зөвшөөрчээ. Колумб ч хатуу болзол тавьсан байна. Бүх нээсэн шинэ газрынхаа дэд хаан болох, “далайн ерөнхий адмирал” цол, бас их хэмжээний мөнгө шаарджээ. Хаан татгалзсан ч хатан хаан Изабелла туслахаа амласнаар 1492 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаантан Колумбыг тайж болгон “дон” хэргэм олгож бүхий л шаардлагыг нь биелүүлснээр тэр анхны аялалдаа гарчээ.

1492 оны наймдугаар сарын 2-ноос 1493 оны гуравдугаар сарын 15

Түүний эхний аяллын гол зорилго нь Энэтхэг хүрэх хамгийн дөт зам олох явдал байв. 90 хүнтэй энэ экспедиц 1942 оны наймдугаар сард Палосаас гарч Канарын арлууд хүрээд баруун зүг эргэж Атлантикийг даван Саргассовын тэнгисийг нээж анхны харсан хуурай газар нь Багамын арлууд байснаас 1492 оны аравдугаар сарын 12-ны энэ өдрийг Америкийн нээсэн өдөр хэмээн албан ёсоор нэрлэдэг байна. Улмаар энэ аяллын үеэр Багамын арлууд, Куба, Гаитиг нээжээ.

1493 оны гуравдугаар сард хөлөг Кастилийн зүг эргэж алт эрдэнэс, зэрлэг ургамал, тод өнгийн өдтэй шувууд, уугуул иргэд бүхий газарт очсоноо баруун Энэтхэгийг нээлээ гэж зарласан байна.

1493 оны есдүгээр сарын 25-наас 1496 оны зургадугаар сарын 11

Энэ хоёрдахь аялал бол түүний адмирал цолтойгоор хийсэн анхны аялал байлаа. Эндээ тэр 17 хөлөг, хоёр мянга гаруй хүнтэй явсан байна. Ингээд л арваннэгдүгээр сар гэхэд Доминикийн арлууд, Гваделуп, Антилийн арлуудыг нээжээ. Дахиад Гаити арал, Куба, Ямайк, Хувентудад очсон байна. Энэ экспедицийн явсан зам хожмоо колончлолын зам болсон байна. Чухам энэ замаар гэгээнтнүүд, шинэ суурьшигчид, гэмт хэрэгтнүүд цувж, шинэ колончлол эхэлсэн юм.

1498 оны тавдугаар сарын 30-наас 1500 оны арваннэгдүгээр сарын 25

Колумбын судалгааны гуравдахь аяллын зургаан хөлөг Тринадад арлууд, Париягийн булан, Пария хойг, Ориноко голыг нээсэн юм. 1500 онд Колубмыг уугуул иргэдтэй хэрцгий харьцсан, амбан захирагчийн нэрээр дарангуйлсан хэмээн буруутган баривчилж Кастилд хүргэсэн байна. Шоронд удаан суулгүй зургаан долоо хоног болоод гарсан ч бүхий л хэргэм, эд баялгийнхаа ихэнх хэсгийг алдсан нь далайн аялагчийн хувьд ихээхэн гарз болжээ.

1502 оны тавдугаар сарын 9-нөөс 1504 оны арваннэгдүгээр сар

Дөрөв дэх аялалдаа тэр дөрвөн хөлөгтэй гарч Мартиникийн арлуудад хүрээд цаашаа Гондурасын буланд очиж, Майяагийн соёл иргэншлийн төлөөлөгчидтэй анх удаагаа уулзаж харилцаа тогтоосон байна. Тэрээр Төв Америк, Карибийн эргээр хоёр мянга орчим км явж судалгаа шинжилгээ хийсэн байна. 1503 оны зургадугаар сарын 25-нд далайн шуурганд өртсөнийг бараг нэг жилийн дараа олсон гэдэг. Ингээд 1504 оны арваннэгдүгээр сарын 7-нд Кастилид хүнд өвчтэй эргэн иржээ.

Алдарт аялагчийн эмгэнэлт төгсгөл

Чухамдаа тэр хүсээд байсан Энэтхэг хүрэх замаа олж нээгээ ч үгүй, мөнгөгүй, хэргэм цолгүй, хүнд өвчтэй нэгэн болсон байлаа. Өөрийн эрх ямбыг сэргээж өгнө үү хэмээн сүүлийн хүчээ шавхан хаантай хэлэлцээр хийсэн ч испанийн Вальядолид хотноо 1506 оны тавдугаар сарын 21-нд насан эцэслэсэн байна. 

Түүний цогцсыг 1513 онд Севилиэс холгүй хийдэд шилжүүлээд дараа нь Эспаньолын амбан захирагч болсон хүү Диего нь Санто-Домингод шилжүүлэн оршуулсан байна. Дахинд л 1795 онд Кубад аваачаад, 1898 онд дахиад испанийн Севильод Санта-Марияагийн сүмд авчирч оршуулжээ. 

Дөрвөн ч удаа аялж явсан ч өөрийнхөө хүсэн мөрөөдөж байсан асар баян Энэтхэгтээ очиж чадаагүй түүнийг азгүй нэгэн гэж бодвол бас эндүүрэл. Тэрээр бүхэл бүтэн тив, өмнө нь хэн ч очиж байгаагүй газар орон, арал нээж түүхэнд мөнхөрсөн юм. Нэгэн бодлын Колумб маш ихийг олж нээсэн ч, нөгөө талаар тэр юу ч ололгүйгээр эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс сонин"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 20 цаг 16 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 25 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 30 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 34 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 36 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 38 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 42 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 44 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 49 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? Өчигдөр 11 цаг 46 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? Өчигдөр 11 цаг 44 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top