x

Бүх цаг үеийн хайр сэтгэлийн 10 шилдэг роман

Elle сэтгүүл: Цаасан дээр буулгасан хайр сэтгэлийн хамгийн сайхан түүхүүдийн тухай өгүүлж байна.

Хайр сэтгэл гэдэг нь ангилагдахад хамгийн ээдрээтэй мэдрэмж юм. Гэхдээ дэлхийн уран зохиолд ер бусын сэдэвтэй хэдэн романууд байдаг. Ингээд та бүхэндээ зориулан бүхий л он цагийн 10 шилдэг хайрын романыг танилцуулья.

Маргарет Митчелл «Салхинд туугдагсад»

Маргарет Митчелл «Салхинд туугдагсад»

"Би энэ тухай маргааш л бодъё. Маргааш чинь өөр өдөр" гэсэн Скарлетт О’Харагийн шүтлэг болсон үг олон бүсгүйчүүдийн амьдралын баримтлал нь болсон юм. "Салхинд туугдагсад" романы алдарыг хэмжих аргагүй. Пулитцерийн шагнал, дэлхийн 40 хэлний орчуулга, кино болгосных нь найман “Оскар”, сая саяын давамгайлал, дэлхийн алдар нэр. Скарлетт, Ретт Батлер нарын нэр нэрийтгэл  болсон. Мөрөөдлийн эр хүнийг хэрхэн байлдан дагуулах, найз бүсгүйнхээ нөхрийг урвуулах, хуучин хөшигөөр дэгжин даашинз оёх зэргээс эхлэн газар тариалангийн жижиг эссегээр дуусгасан бүх асуудалд хариу олох ширээний нэвтэрхий толь болгон Маргарет Митчеллийн номыг ашиглаж болно. Скарлеттийн туршлага нь амьдралд бүхий л зүйл учирна, гэхдээ хамгийн гол нь Леди хэвээр үлдэхийг баталсан сургамж юм.

Колин Маккалоу «Өргөст бутны шувуухайнууд»

Колин Маккалоу «Өргөст бутны шувуухайнууд»

Австралийн зохиолч эмэгтэй Колин Маккалоу дахиад л “улаан хар” буюу хайр сэтгэл эсвэл шашинд зүтгэх хоёрын хоорондох сонголтын асуудлыг хөндөв. Мэгги ба хувраг эцэг Ральф хоёрын урт хугацааны догдлуулам дурлалын түүх нь эхлэлээсээ эмгэнэлт төгсгөл хүртэл уншигч таныг татна. Уншигч нарыг маш сонирхолтой 700 хуудас роман хүлээж байна. Аз жаргалтай төгсгөл болох уу? гэдэг нь эцсээ хүртэл таныг удирдах болно.

Сесилиа Ахерн «Жич: Би чамд хайртай»

Сесилиа Ахерн  «Жич: Би чамд хайртай»

XXI зууны хамгийн нялуун номуудын нэг. Сесилиа Ахерны анхны романыг гарах гарцгүй болсон үедээ цочроох эмчилгээний арга болгон ашиглаж болно. Арваад хуудас уншихад нүд бүрэлзэн нулимс цийлэгнээд ирнэ, төгсгөл хэсэгт номыг унших нь маш бэрхшээлтэй. Хэрэв энэ бүгд нь бага санагдвал, Хилари Суонк, Жерард Батлер нарын тоглосон “Би чамд хайртай” киног үзэж болно.

Франсуаза Саган «Сайн байна уу, гуниг минь!»

Франсуаза Саган « Сайн байна уу , гуниг минь!»

Олонд төдийлөн танил болж чадаагүй байсан зохиолч эмэгтэй Франсуаза Саганы роман тавиад онуудад ихээхэн шуугиан дэгдээж байжээ. Гэхдээ үндэслэлгүй биш. Зохиолч дөнгөж 19 хүрсэн ба романы агуулга нь залуу франц бүсгүйн амьдралын туршлагатай эн зэрэгцэхээргүй байлаа. Шүүмжлэгч нар мадмуазель Саган өөрийн үеийнхэндээ хэнийг үлгэр болгож байна вэ гээд л дургүйцэж байв. Эрх танхи Сесиль гэдэг охин олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг, түүний ухаангүй үйлдэл нь эцгийнхээ хайрт хүнийг хөнөөсөн хэрэг анхаарал татахгүй гэж үү? За яахав, дурлал янз бүр. Хувиа хичээсэн өнгө аяс давамгайлж, бага зэргийн гуниг төрүүлэхгүй бол юуг дурлал гэх билээ?

Шодерлоде Лакло «Аюултай харилцаа»

Шодерлоде Лакло «Аюултай харилцаа»

Франсуаза Саганаас өмнө хоёр зуун жилийн цаана генерала Шодерлоде Лакло “Сайн байна уу, гуниг минь” романаас дутахааргүй захидлын романыг бүтээсэн байв. Яг манай Ч.Чимид гуайн “Хавар, намар” роман шиг. Зохиогч өөрөө захидлуудыг жинхэнэ гээд зөвхөн үл ялиг засвар хийсэн гэж хэлсэн байлаа. Гэнэн хонгор Сесиль виконт де Вильмар гэгчид хууртагдсан түүхийг романаас уншиж, дэлгэцнээс харж болно. “Аюултай харилцаа” нь кино зохиолч, найруулагч нарын дуртай адал явдлын роман юм. Уг номыг долоон удаа кино болгосон байгаа. Монголчууд маань ч мөн кино бүтээсэн билээ.

Шарлотта Бронте «Жейн Эйр»

Шарлотта Бронте «Жейн Эйр»

Шарлотта Бронтегийн романыг бүх насныхан уншихаар. Өсвөр насандаа гол баатар эмэгтэйнх нь ухаалагт, дунд насныханд мистер Рочестерт дурласан дандаа өршөөгдөх их хайр сэтгэлд суралцах шаардлага байгаа. “Жейн Эйр” роман өнөөг хүртэл дэлхийн шилдэг бейстселлерүүдийн жагсаалтын дээд хэсэгт бичигдсээр  л байна.

Фрэнсис Скотт Фицжеральд «Халуухан янаглалын шөнө»

Фрэнсис Скотт Фицжеральд «Халуухан янаглалын шөнө»

Жаазын үеийн гол зохиолч гэгдэх Фрэнсис Скотт Фицжеральдын «Халуухан янагийн шөнө» роман олон намтрын нэг гэгддэг. Өнгөрсөн зууны гучин онд дээдсийн хүрээний арслан гэгдэж байсан эхнэр Зельда нь ухаан санааны хямралд орон шизофрени гэх өвчнөөр өвчилжээ. Ном баяр баясгалангүй болсон нь мэдээж. Номын сэдэв нь тэдний үнэнч биш гунигт амьдрал. Америкийн уншигчид сэтгэл дундуур үлдсэн нь ойлгомжтой.

Фэнни Флэгг «Дэн буудлын зоогийн газарт шарсан, ногооноороо байгаа улаан лооль»

Фэнни Флэгг «Дэн буудлын зоогийн газарт шарсан, ногооноороо байгаа улаан лооль»

Нам жим, хотод үйл явдал нь өрнөж байгаа гэр бүлийн туульс. Америкийн уран зохиолын жишиг болсон романд хайр сэтгэл, нөхөрлөл, туслалцаа, арьсны өнгөөр гадуурхах зэргийн бүхий л асуудал байгаа. Гэхдээ энэ номыг, өөдрөг бүх зүйл сайхан болоосой гэсэн хүмүүс унших ёстой. Уншаад дуусахад санаа сэтгэл өөдрөг болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Эрик Сигал «Нэгэн дурлалын түүх»

Эрик Сигал «Нэгэн дурлалын түүх»

Таамаглаж болохоор сэдэв ч номыг унших эсвэл түүгээр бүтээгдсэн киног үзэхэд  ямагт догдлох болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Баян чинээлэг, сайн сурлагатай Харвардын оюутан залуу, эмэгтэй нь ердийн нэг бүсгүй хоёр уулзана, хүнд өвчин ч салгахааргүй салшгүй хайртай болсон байна. Дурлалын түүхийн эцэст тэр дахиад л ганцаар үлдэнэ. Энэ зохиолыг яаж ч эргүүлсэн дандаа догдлуулсаар байдаг.

Жон Фаулз «Франц дэслэгчийн бүсгүй»

Жон Фаулз  « Ф ранц дэслэгчийн бүсгүй»

Постмодернист романы үйл явдал викторианы үед хамрагдана. Сэдэв нь хэн бүхний мэдэх: баян айлын охинтой сүй тавьсан залуу ба нэр нүүрээ барсан гэхээр зарц бүсгүй. Гэхдээ Фаулзнь хайрын адал явдлыг дээдэлсэн шар зохиолч биш. Зохиолч номынхоо төгсгөлийн гурван хувилбарыг санал болгосон тоглоомыг уншигчидтай хийж байна. Уншигч өөрөө л сонголтоо хийх буюу сэдвийг үргэлжлүүлэн сэтгэх ёстой. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 16 цаг 39 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 16 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 16 цаг 53 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 16 цаг 57 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 16 цаг 59 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 17 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 17 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 17 цаг 8 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 17 цаг 10 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 17 цаг 27 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 19 цаг 47 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 20 цаг 5 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 21 цаг 37 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 21 цаг 39 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 21 цаг 40 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 21 цаг 42 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 21 цаг 44 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 21 цаг 48 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 21 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 22 цаг 1 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top