Олон улсын цаг уурын шинжээчид Гренландын мөсөн бүрхүүл сүүлийн 50 жилд мөс хайлалтаа зургаа дахин ихэсгэсэн гэв. Тэдний судалгааг Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтэлжээ.
Хиймэл дагуул, цаг уурын станцууд ба цаг агаарын элдэв загварууд дээр эрдэмтэд ажиллажээ. Гренландын мөсний бүрхүүлийн байдал 1972-1990 онуудад улирлын хамаарлаас болон өөрчлөгдөж ерөнхийдөө тогтвортой байдлаа хадгалж иржээ. Гэтэл сүүлийн 30 жилийн дотор байдал өөрчлөгдөв. Ерээд онуудад мөс хайлалт жилдээ 41 тэрбум тонн байсан бол 2000 онд тэр нь 184 тэрбум тонн, 2010 онд 286 тэрбум тонн болжээ.
Цаг уурчдын тооцоолсноор Гренландын мөсний бүрхэвч буурсны улмаас дэлхийн далай тэнгисийн төвшин 1972 оноос хойш 14 мм-ээр нэмэгджээ. Далайн төвшин долоон миллиметр орчимоор зөвхөн сүүлийн найман жилд нэмэгдлээ. Антарктидын бүс ч дөчөөд жилийн өмнөхөөс зургаа дахин их мөсөө алдаж байгаа юм.
М.Цогт