x

Тавдугаар сард сонгодгуудаар амьсгална

Тавдугаар сард ямар үзвэртэй байхыг толилуулья. Улсын Драмын эрдмийн театрынхан орон нутагт буюу Дорнодод тоглолтоо үргэлжлүүлж байна. Харин УДБЭТ-т сонгодог тоглолтууд эхэлж байна. УДБЭТ 56 жилийнхээ ойг энэ жил сонгодог бүжгэн жүжиг, дууриар голлон хийх юм байна.

Тус театрын тайзнаа өнөөдөр “Night of orchestra” сонгодог хөгжмийн тоглолт болох юм. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд гарсан оюуны хөгжмийн асар том үсрэлт бол дэлхий нийтийн сонгодог урлаг байдаг. XX зуунд Монгол Улсад мэргэжлийн үндэсний болон симфони найрал хөгжим үүссэн. Үүний үндэс нь 1924 онд байгуулсан Д.Сүхбаатарын нэрэмжит клубийн дуу хөгжмийн бүлэг юм. Энэ дагуу тус театрын хамт олон өөрийн хөгжмийн түүхэн он жилүүдэд эх орондоо мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ хөгжимчдийн ур чадвар хэрхэн ахисныг энэхүү үдэш харуулна.

Ирэх долоо хоногийн үзвэрт "Хунт нуур" балет багтжээ. Эл балетыг сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн ур чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог билээ.

"Хунт нуур" балет манай театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ Б.Жамьяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар бүтээж байсан юм.

Энэ сарын 25-нд Ж.Вердийн “Аида” дуурийг амилуулна. Верди Францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттын хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ. Верди Мариеттаас авсан 4 хуудас түүхээ франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод Италийн яруу найрагч Гисланцонын хамт итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг Италиар бичиж өгсөн байдаг. Тэрээр зохиолчиддоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ. Ингээд 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавьсан "Аида"  амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна. Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд Францын "Их дуурийн" онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь, тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд "хүн бүр аз жаргалтай байх эрхтэй" гэсэн суут Вердийн уриа "Аида" дуурьт ч мөн тод илэрдгийг үзэгчид мэдэх биз ээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 6 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 9 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 9 цаг 58 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 10 цаг 34 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 10 цаг 39 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 10 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 10 цаг 54 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 10 цаг 59 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 11 цаг 11 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 13 цаг 7 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top