Мексикийн хойд хэсэгт орших Коауила мужид “Bombardier Challenger 601” нисэх онгоц унаж, онгоцонд сууж явсан бүх хүн амиа алджээ. Тус нутгийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр, ослын улмаас онгоцны багийн 3 гишүүн, 10 зорчигч амиа алдсан байна.
Энэ ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэн бөгөөд урьдчилсан мэдээллээр, нисэх онгоц аянганд цохиулж, нисгэгч ослын буулт хийхийг оролдсон ч буулт хийж чадаагүй байна.
Зорчигчид Лас Вегас хотод болсон боксын тулааныг үзсэнийхээ дараа Нуэво-Леон мужийн Монтеррей хот руу буцахаар уг онгоцонд суужээ. Онгоц өнгөрсөн ням гаригийн 18:30 цагт газардах ёстой байжээ.