x

АНУ, Венесуэльд “уламжлалт биш дайн” хийж байна гэж Н.Мадуро мэдэгджээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг Боливарын бүгд найрамдах улсын эсрэг уламжлалт биш дайн хийж байна гэж буруутгаад Вашингтон Латин Америк, Карибын тэнгисийн сав газрыг колончилж эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байна гэсэн байна. “Тэд манай эх орныг сульдаахын тулд уламжлалт бус дайн хийж, хэсэг бусаг урвагч бүлэглэлийн тусламжтайгаар манай зэвсэгт хүчнийг дотроос нь хагалан бутаргахын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө цацаж байна” гэж төрийн тэргүүн хэлснийг РИА Новости агентлаг эш татжээ.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагаахыг оролдсон юм. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино Лопесын мэдэгдсэнээр цэргийн зарим хэсэг эсэргүүцлийнхэнтэй нэгдсэн ч гэсэн Засгийн газар үймээнийг дарж чадсан гэнэ.

Image result for Maduro

Н.Мадурог түлхэн унагах оролдлого амжилтгүй болсныг Х.Гуайдо хүлээлээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнөөгийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах оролдлого бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр The Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа нэг талаас цэргийнхний зүгээс дэмжлэг авч чадаагүй, нөгөө талаар АНУ-ын талаас Венесуэльд цэргийн интервенц хийх тухай саналыг хүлээн аваагүй байснаас болж энэ төлөвлөгөө бүтээгүй гэжээ.

Х.Гуайдогийнхоор бол цэргийнхэн бөөнөөрөө сөрөг хүчний талд ороод эхэлбэл Мадуро бүрэн эрхээсээ татгалзана гэж тооцож байгаа ч харамсалтай нь ийм явдал болсонгүй. Тэгэхээр бид буруу тооцоолж байсан хэрэг гэж улстөрч хэлсэн байна. “Үндсэн хуулиа хамгаалахад бидэнд өнөө хүртэл бүүр их хэмжээний цэргийнхний дэмжлэг хэрэгтэй юм байна” гэж Х.Гуайдо мэдэгджээ. АНУ-ын зүгээс Венесуэльд цэрэг оруулах санал тавибал яах вэ, хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон цэрэг оруулъя гэж утаствал яах вэ гэхэд Хуан Гуайдо “Ийм хувилбарт баярлалаа гэж хэлнэ. Энэ саналыг бид ярилцаад энэ хямралыг шийдвэрлэхийн тулд магадгүй парламентаар авч хэлэлцэнэ. Үнэхээр энэ хэрэгтэй гэж үзвэл бид зөвшөөрнө” гэж хариулсан байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 19 цаг 57 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 7 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 12 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 13 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 16 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 18 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 19 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 26 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 31 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 23 цаг 44 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 23 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 23 цаг 54 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 23 цаг 58 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 23 цаг 59 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top