Ангараг гараг дээр 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд буулгасан Францын SEIS гэх сейсмометр газар хөдлөлттэй адилхан сейсмогийн түлхэлтийг бүртгэн дамжуулжээ.
Ангарагт бүртгэгдсэн хөрсний чичирхийлэл нь дэлхийтэй харьцуулбал өчүүхэн гэнэ. Тийм чичирхийлэлт дэлхийд болсон бол бараг мэдэгдэхээргүй өнгөрөх байлаа. Гэвч улаан нүдэн гарагийн гадарга үхмэл учраас тэр өчүүхэн чичирхийлэл төхөөрөмжид бүртгэгджээ. Ангарагт салхиар бие чичирхийллийн улмаас түүний гүнээс сонсогдох нүргээний чимээг ийнхүү анх удаагаа бүртгэсэн байна. Тэр нь өчүүхэн учраас гарагийн бүтцийн талаар шинэ мэдээлэл өгөх хэмжээнийх биш байсан байна.
Өмнө нь иймэрхүү чичирхийлэл “Аполлон” хөлгийн нислэгийн үеэр саран дээр ажиглагдаж байжээ. Сарыг 1969-1972 онуудад судлах явцад сарны чичирхийллийг асронавтууд олон удаа бүртгэсэн ба Сар сейсмогийн идэвхээ хадгалж байгаа гэж тогтоосон юм.
М.Цогт