x

Мадуро цэргийн албан хаагчдын үнэнч байдлыг магтан сайшааж байна

Төрийн эргэлт хийхээр хуйвалдагчдыг буулган авахыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цэргийн албан хаагчдад пүрэв гаригт уриалсан байна.

Засгийн газрыг дэмждэг хүчин, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн хоёр хоног үргэлжилсний дараа Н.Мадуро нийслэл Каракас хотын цэргийн баазад цэргүүдийн дунд зогсож байхдаа уг мэдэгдлийг хийжээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо лхагва гаригт цэргийн бослого гаргахыг завдаж, Н.Мадурог албан тушаалаас нь шахан буулгахыг оролдсон юм. Мөн тэрбээр Засгийн газрыг түлхэн унагаахын тулд жагсаал цуглаан өрнүүлэхийг төрийн албан хаагчдад уриалсан билээ.

Гэсэн хэдий ч Н.Мадуро цэргийн албан хаагчдын үнэнч байдлыг магтан сайшаагаад, бидний ариун газар нутагт хэн ч гар хүрч, дайн дажин авчирч зүрхлэхгүй гэж хэлжээ.

Сөргөлдөгч хүчнүүдийн мөргөлдөөний үеэр дөрвөн хүн амиа алдсаны дунд хоёр өсвөр насны хүүхэд байжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Х.Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны бус хэмээн мэдэгдсэн юм.

Сөрөг хүчнийхэн олонхын суудал эзэлдэг Үндэсний ассамблейн дарга Х.Гуайдог АНУ, Их Британи, Латин Америкийн дийлэнх орнууд зэрэг 50 гаруй улс хүлээн зөвшөөрсөн юм.

Харин Н.Мадурог ОХУ, БНХАУ болон Венесуэлийн зэвсэгт хүчний удирдагчид дэмжиж байгаа юм. “Н.Мадуро Венесуэлээс зугтан гарахад бэлэн байсан” гэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг тэрбээр няцаагаад, төрийн эргэлт хийх оролдлогыг зааварчилсан хэмээн АНУ-ыг буруутгажээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 19 цаг 53 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 3 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 8 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 12 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 14 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 15 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 21 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 27 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 23 цаг 39 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 23 цаг 48 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 23 цаг 50 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 23 цаг 53 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 23 цаг 55 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 23 цаг 58 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 23 цаг 59 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top