x

Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэллээ

Өнөөдөр Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэлж байна.

“Рэйва” гэдэг нь дэг журам, энх тайван гэсэн хоёр үсгийн нийлэл бөгөөд энэ оны тавдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс албан ёсоор хаан ширээнд Нарухито сууснаар эхэлж  байна.

Японы өнөөгийн эзэн хаан, 85 настай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буух ёслол, зан үйл болсон юм.

Хаан Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилж цуврал зан үйлүүдийг хийснээр өчигдөр орон нутгийн цагаар 17:00 цагт эзэн хаан хувиар ард түмэндээ хандаж сүүлчийн удаа үг хэлсэн юм. Акихитогийн хаанчлалын хугацаа шөнө дунд өндөрлөж, өнөөдөр шинэ эзэн хаан, Акихитогийн том хүү, угсаа залгамжилсан хунтайж Нарухито хаан ширээнд суулаа.

Япон соёлд дөрөвдүгээр сар бүх юмны эхлэл байдаг бөгөөд сакура дэлгэрч хичээлийн болон ажлын шинэ жил эхэлдэг гэж үздэг тул энэ сарын 1-нд буюу өнөөдөр ийнхүү шинэ тооллынхоо нэрийг албан ёсоор мөрдөж эхэллээ.

Өнгөрсөн хууль ёсны тооллын нэр нь Хэйсэй буюу энх тайван болох гэсэн утгатай юм. Хэйсэй тоолол нь 1989 онд эхэлж эдүгээ 30 жил үргэлжлээд тавдугаар сарын 1-нд албан ёсоор дуусаж байна. 

Эзэн хаан Акихито нь амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Японы тооллын нэрийг япон хэл, түүх, улс төр судлалын эрдэмтэд тогтоодог бөгөөд яагаад Рэйва гэж өгсөн нь тун сонирхол татаж байна. Учир нь, тооллын нэр нь Япон улсын зорилгыг товчоор агуулсан байдаг. Жишээлбэл 1868 оноос өмнө Япон хаалттай улс байсан бөгөөд гадаад далайд иргэдээ гаргадаггүй, гадаад иргэд ч оруулдаггүй байсан үед шинэ тоололд шилжиж хаалттай улс байхаа больж гэрэл гэгээтэй болгож улсаа засъя гэсэн утгаар Мэйжи гэж өгч байсан. Дайны дараагийн тооллоо энх тайван болох буюу одоогийн Хэйсэй гэж өгч байсан байна.

Өнөөдөр зарласан Рэйва тооллын утга нь дэг журмаар энх тайвныг олох гэсэн утгатай байгаа нь Японы цаашдын зорилго нь дэг журамтай байх явдал гэж ойлгож болохоор байна.

Өнөөдөр шинэ хааны сэнтийд залрах ёслолууд болж байна. Ёслолын үеэр Нарухито үеэс үед уламжлагдаж ирсэн эзэн хааны илд, эрдэнэс, тамгыг хүлээн авах юм.

Нарухитогийн хаан сэнтийд залрах томоохон ёслол аравдугаар сарын 22-нд болохоор товлогдсон байгаа ба дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн 195 орны удирдагчид уригдаад байгаа аж.

Японы хаадын үе залгамжлал дэлхийд хамгийн урт үргэлжилсэнд тооцогддог бөгөөд нийтийн тооллын тавдугаар зуунаас эхэлсэн Японы хаант засаглалын түүхэнд 126 дахь эзэн хаан Нарухито болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 19 цаг 58 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 7 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 12 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 13 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 16 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 18 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 19 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 26 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 31 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 23 цаг 44 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 23 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 23 цаг 54 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 23 цаг 58 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 23 цаг 59 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top