x

Та биднийг өөр гараг, ертөнц рүү зөөх Илон Маск

Америкийн тэрбумтан, инженер, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, бизнесмэн Илон Маскийг анхны хувийн сансрын SpaceX хөлгөөр сансрын жуулчлал хөгжүүлэх гэж байгаа хэмээн дуулиант мэдэгдлээр нь хүн бүр мэдэх биз ээ.

PayPal компанийг үүсгэн байгуулж, ерөнхий захирал, ба ерөнхий инженер, Tesla компанийн ерөнхий захирал, ерөнхий санаа гаргагч, SolarCity компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн гээд биедээ, насандаа ахадсан том хариуцлага үүрсэн, манай гаргийн түүхэнд нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 41-д бичигдсэн Илон Маск 1971 оны зургадугаар сарын 28-нд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Преторид инженерийн гэр бүлд төржээ.

Forbes сэтгүүлийн 2018 оны тэрбумтнуудын жагсаалтад түүнийг 22.5 тэрбум долларын хөрөнгөтэй гэж бичсэн байдаг.

Жаал хүү бүрэгдүүхэн, унших их дуртай ой санамж сайтай, нэвтэрхий толийн хоёр материалыг шууд тогтоож чаддаг хүүхэд байж. Сургуульд байхад үеийнхэн нь түүнийг байнга дээрэлхэж, нэг удаа бүр хамрыг нь хугалж байсан гэдэг.

Тэр 10 настай байхдаа анхны Commodore VIC-20 компьютер бэлгэнд авснаар программ зохиож сурсан байна. Өөрийн зохиосон харь гаргийнхантай байлддаг Space Invaders Blastar маягийн тоглоомын программаа 12 насандаа 500 ам.доллараар худалдаж чадсан байна. Тэр Стэнфордын их сургуульд элссэн ч төгсөөгүй аж.

Илон Маскийн хөрөнгө

Түүнд Чехийн үйлдвэрийн Aero L-39 Albatros онгоц бий ч хожим нь “Энд тамхи татаж болно” кинон дээр гардаг тийрэлтэт Dassault Falcon 900 онгоц худалдаж авсан байна. 1999 онд Zip2-оо худалдсаны дараа Маск McLaren F1 гэдэг супер машин авсан ч нэг жилийн дараа Питер Тильтэй хамт явж байгаад эвдэлсэн гэдэг.

Ингээд 2013 оны аравдугаар сард Маск дуудлага худалдаанаас 997 мянган доллараар Жеймс Бондын тухай цувралын “Намайг хайрладаг тагнуул” кинон дээр гардаг Wet Nellie машин худалдан авчээ.

1996, 1997 онд өөрийнхөө ахтай хамтраад мэдээллийн компанид зориулсан программ хангамжийн Zip2 компаниа байгуулснаа 1999 онд 307 сая доллараар худалдахад Маск долоон хувь буюу 22 сая ам.доллар л авчээ.

Ингээд тэр жилийнхээ гуравдугаар сард X.com компани байгуулсан нь 2000 онд PayPal-ын нэг хэсэг болж цахим шуудангаар мөнгөн шилжүүлэг хийх, төлбөрийн системийг нэгтгэх төлөвлөгөөтэй байсан ч энэ нь бүтсэнгүй. Маск PayPal-тай хамт X.com брэндийг дэмжиж байснаараа корпорац дотор маргаан дэгдээж захирлуудын зөвлөлийн шийдвэрээр Илон Маскийг огцруулахад хүргэж байжээ.

Хоёр компанийг нэгтгэх гэсэн Илоны алсын хараатай шийдвэр нь Интернэт дуудлага худалдааны төлбөрийн системийг урагш хөгжүүлэхэд асар их чухал болох нь харагдсан байна. Нэр хүнд нь огцом өссөн компаниа 2001 онд PayPal гэж нэрлэжээ.

2002 оны аравдугаар сард PayPal-гаа еВаy-д 1.5 тэрбум доллараар худалдахад Маскад компанийн 11.7 хувь байсан нь 180 сая ам.доллар болж байлаа.

Space X

2002 оны тавдугаар сард Маск гурав дахь компани болох, зөөгч пуужин бүтээх, сансрын системийн арилжааны оператор SpaceX компаниа байгуулсан байна.

Улмаар 2008 оны арванхоёрдугаар сард зөөгч “Falcon 9” 12-ыг, сансрын Dragon к МКС хөлөг хөөргөх, 2011 онд хөөргөсөн хөтөлбөр дууссан “Space Shuttle” хөлгийг солих зэрэг асуудлаар НАСА энэ компанитай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Илоны өөрийнх нь хэлснээр бол түүний том төсөлд “Үндэслэл” романы сансрын орон зайг эзэмдэж байгаа зөгнөлт санаанууд маш их нөлөө үзүүлсэн гэнэ. Тэгээд ч Маск хүн төрөлхтөн мөхөх аюулаас хамгаалахад өөр бусад гаргуудад амьдрал хайх явдал л чухал гэж үздэг хүн.

“Солир ч юм уу, супер галт уул биднийг мөхөөж мэдэх эрсдэл их. Физик туршилтын үр дүнд үүсч мэдэх хар нүх, дэлхийн дулаарал, зохиомлоор гаргаж авсан вирус, өөр бусад үл мэдэгдэх эвдлэн сүйтгэгч технологи гээд манай гаргийн амьдралыг үгүй хийх зүйл байж болно. Хүн төрөлхтний хөгжил сая жилийг туулсан ч сүүлийн 60 жилд л цөмийн зэвсэг биднийг устгах хэмжээнд хүрчихлээ. Эрт орой хэзээ боловч бидний амьдрал энэ цэнхэр гаргаас гарч амьдрах, эсвэл мөхөх гэсэн зааг дээр ирнэ” гэж Илон Маск хэлж байна.

Ингээд Илон Маск өөртөө сансрын нислэгийн зардлыг 10 дахин багасгах зорилт тавьжээ. Үүний тулд SpaceX компаниа байгуулж өмнөх компаниа зарсан хөрөнгөнөөс 100 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

2016 оны нэгдүгээр сард Хонгконгт болсон хөрөнгө оруулалтын форум дээр тэр Ангараг гараг руу 2020-2025 он гэхэд нислэг үйлдэнэ гэдгээ зарласан юм. Улмаар 2017 оны есдүгээр сард Илон Маск өөрийнхөө инстграммд SpaceX пуужин, сансрын хөлөг, нисгэх талбайн талаараа бичсэн байдаг.

Tesla бол цахилгаан машин үйлдвэрлэх болон эрчим хүч хадгалах шийдэл гаргагч компани, 2018 оны гуравдугаар сард хувьцаа эзэмшигчид нь Илон Маскийн цалинг жилд гурван тэрбум болгох санал гаргаж байжээ.

Илон Маскад бас эрчим хүчний SolarCity, арилжааны бус, хиймэл оюун ухааны судалгааны OpenAI, нейротехнологийн сэтгэгч компьютер бүтээх, үйлдвэрлэх зорилготой Neuralink, дэд бүтэц, хонгил барьдаг The Boring Company компаниуд бий. Удирдлагын зөрөлдөөнөөс болоод Илон Маскийг 2018 оны хоёрдугаар сард OpenAI компанийн захирлуудын зөвлөлөөс гаргасан. Энэ бүхий л компанийг Илон Маск үндэслэн байгуулсан.

The Boring Company компани гэхэд л автомашин 240 км/цагийн хурдтайгаар зорчих, газар доогуурх тохилог хонгил хамгийн хямд зардлаар барьж авто замын түгжрэл бууруулах төсөл боловсруулж байгаа. Туршилтын 1.83 км хонгилоо Лос-Анжелест 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд нээсэн.

Илон Маск бас буяны Musk Foundation сангийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж Ирээдүйн хүн төрөлхтөн, хиймэл оюун ухааны хяналтын судалгааны хүрээлэнд 2015 онд л гэхэд 10 сая ам.доллар зарцуулсан байна.

2018 оны долдугаар сард Илон Маск Тайландын асар том Тхам Луанг агуйд хаагдан усанд автсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд тусалсан юм.

Буруутгал

2018 оны намар Tesla-гийн хувьцаа эзэмшигч нар Илон Маскийг үнэт цаасны хууль зөрчлөө хэмээн шүүхэд өгч байсан удаатай. АНУ-ын үнэт цаасны холбооны комисс захиргааны хэрэг үүсгэн шалгахад Маск үнэхээр Tesla-ийн үнэд нөлөөлөхийн тулд Twitter-аккаунтдаа худал мэдээлэл оруулж байсан гэж тогтоожээ. Энэ үетэй зэрэгцээд АНУ-ын Хууль зүйн яам ч Tesla-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Илон Маск харин “Би энэ бүх буруутгалын төлөө үнэхээр сэтгэл дундуур байна. Би ямагт хөрөнгө оруулагчдынхаа төлөө, миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл болсон тэднийхээ төлөө ажиллаж ирсэн. Би хэзээ ч, хэнийг ч аюулд орхиж байгаагүй гэдгийг баримт харуулна” гэж хэлжээ. Гэсэн ч түүнийг 20 сая ам.доллараар торгож, компанийг ч бас 20 саяар шийтгэсэн байна.

SpaceX компани Falcon 1, Falcon 9, Falcon Heavy зөөгч пуужингийн хөдөлгүүр, Олон улсын сансрын станцад нөөц материал хүргэх зориулалттай сансрын ачаа тээврийн Dragon хөлгийн төсөл боловсруулаад байгаа юм. Олон улсын сансрын станцад сансрын нисэгчдийг хүргэх үүрэг гүйцэтгэх зорчигчдод зориулсан Dragon V2 хувилбар нь одоо төгсгөлийн шатандаа боловсруулагдаж байгаа гэнэ.

Илон Маск зөөгч пуужинг дахин ашиглах замаар хөөргөх зардлыг ирээдүйд 5-7 сая ам.доллар болгон бууруулах боломжтой гэж баталж байгаа юм. Тэр бас тойрог замд нэг кг ачаа хүргэх зардлыг 1100 кг болгож чадна гэж амлаж байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 20 цаг 22 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 цаг 32 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 20 цаг 37 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 20 цаг 38 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 20 цаг 41 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 20 цаг 43 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 20 цаг 44 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 20 цаг 49 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 20 цаг 51 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 20 цаг 56 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? Өчигдөр 11 цаг 46 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? Өчигдөр 11 цаг 44 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов Өчигдөр 11 цаг 41 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа Өчигдөр 11 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ Өчигдөр 11 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв Өчигдөр 11 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top