x

Балетаас ч дээгүүр: Мартагдашгүй 5 хос

Зөвхөн балетаар дагнан бүжиглээд нэр алдраа үлдээн дурсгасан олон балетчдыг бид мэднэ. Гэхдээ ХХ зууны түүхэнд, ур чадвараар бие биенээсээ дутахааргүй, тайзнаа гарах бүртээ үзэгчдэд таашаал авчирч байсан жинхэнэ гайхамшигтай хосууд цөөнгүй бий. 

"Карлотта Гризи болон Люсьен Петипа"

Италийн балерина Карлотта Гризи түүхэн анх удаагаа Жизелийн дүрийг гаргаснаараа алдартай. Түүний тоглосон бүжгэн жүжгийн анхны тоглолт 1841 онд Парист болж байлаа. Түүний хамтран бүжиглэгч нь алдартай бүжиг дэглэгч Мариус Петипагийн дүү,  язгууртан төрхийн Люсьен Петипа байлаа. Бүжгэн жүжгийн тавилтын асар их амжилт энэ хоёр хосыг цуг бүжиглүүлснээс үүдэлтэй. Тэр цагт Гризи, Петипа хоёр өөрийн үеийн сонгодог бүжгэн жүжгийн шилдэг бүжигчид нь байлаа. Бүжиг дэглэлт ихээхэн ээдрээтэй байсан ч тэд ердийн байдлаа хадгалж чадсанд тэдний авъяас гарсан гэдэг. Тэр хоёр хожим бусад бүжигт хамтарч байсан түүхтэй. Аугаа бүжиг дэглэгчийн онгодын бурхан нь Гризи байсан гэж одоо ч хэлэгддэг байна. 

"Сьюзен Фаррелл болон Жорж Баланчин"

XX зууны балетын нүүр царайг "угаасан” Жорж Баланчиныг дурсалгүйгээр америк балерина Сьюзен Фарреллын тухай ярих аргагүй. Фаррелл түүний муза /урлагийн охин тэнгэр/ нь болсон төдийгүй багш нь, бүжигчний карьерыг бий болгожээ. Баланчин түүнийг “Албастерийн гүнж” гэж дуудаг байв. Тэрээр түүнд зориулсан балетийг бас амилуулж иржээ. Тэд 1965 онд “Кихот ноён” -г тавихад хамтдаа гялалзаж байлаа. 

Фаррелл болон Баланчин хоёрын  хооронд гал халуун хайр цэцэглэсэн гэдэгч тэдний харилцаа хэзээ ч сэтгэлээсээ даваагүй аж. Фаррелл нөхөрт гарсны дараа тэдний харилцаа тасарсан байв. Гэхдээ 1975 онд Фаррелл Нью-Йоркт эргэн ирээд тэдний уран бүтээлийн харилцаа Баланчин нас барсан 1983 он хүртэл үргэлжилжээ.

"Марго Фонтейн болон Рудольф Нуриев"

ХХ зууны хамгийн гол одуудын нэг болсон хослол жараад оны эхнээс бүрэлджээ. Тэр үед 42 хүрээд байсан британийн бүжигчин Марго Фонтейны үе өнгөрлөө гэж байсан юм. Нуриев түүнээс 19 жилээр дүү, гадаад тоглолтын үеэр Баруунд үлдсэн залуу байв. Бүжигчид зан төрхөөр өөр өөр байсан ч тэд  тайзнаа гайхамшигтай хослол, амьдралдаа сайн найз нар болцгоож чаджээ. Венад “Хунт нуур” тоглосны дараа 1964 онд тэр хосуудыг тайзнаа 89 удаа дуудан гаргаж талархаж байлаа. Тэд далаад оны сүүлчээр Фонтейн карьераа орхитол 15 жил тайзнаа гайхуулжээ.

"Гелси Киркланд болон Михаил Барышников"

Замын эхнээс л “бүжгин жүжгийн суутан” гэж байсан зөвлөлт-америкийн  жүжигчин Михаил Барышников, олон зүйлээр Рудольф Нуриевын хувь заяаг давтжээ. Тэр 1974 онд Их театрын труппын хамт Канадад тоглолттой байхдаа Баруунд үлдэхээр шийдсэн байв. Тэгээд Америкийн балетын гоцлон бүжигчин болжээ. Тэнд тэр мандан гарч ирж байсан Гелси Киркландтай танилцан хамтрах болсон байна.

Киркланд Барышниковтай таарснаа хувь заяа гэдэг. Тэр хариуд нь түүний авъяаст ухаангүй дурлан, бишэрч байв. Тэд хамтдаа наяад оны дунд үе хүртэл бүжиглэн "Жизел", "Ромео Жульетта хоёр", "Унтаж буй гоо бүсгүй", "Кихот ноён" болон "Цөмөөхөйн" телевизийн хувилбарт тоглож од болцгоожээ. Хожим Киркландын мансууруулах бодисонд донтсон нь балетаас явахад хүргэсэн байна.

"Екатерина Максимова болон Владимир Васильев"

Оросын балетын жүжигчид Екатерина Максимова, Владимир Васильев хоёр балетын сургуульд танилцснаасаа хойш бүхий л амьдралдаа хамт бүжиглэж ирсэн юм. Тэд тайзнаа ч биш бас амьдралдаа хамтдаа байгаа юм. Хоюулаа амжилтай толгой эргэм карьер хийснээс гадна олон авъяаслаг сурагч нарыг бойжуулжээ. Тэдний хослол “Кихот ноён”, “Спартак” зэргийн олон бүжгин жүжигт гялалзаж байлаа. 2009 онд Екатерина Максимова өөд болсон ба Владимир Васильев балетдаа өнөөдөр ч үнэнч хэвээр явна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 36 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 10 цаг 25 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 11 цаг 0 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 6 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 11 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 11 цаг 21 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 11 цаг 26 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 11 цаг 38 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 13 цаг 34 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top