x

Геростратын "нэрэмжит" галерей буюу вандалууд

Эфес хотын залуу иргэн Герострат өөрийн хот дахь Артемидагийн сүмийг МЭӨ 356 оны долдугаар сарын 21-нд шатаажээ. Хойч үеийнхэнд нэрээ үлдээхээр энэ үйлдлийг хийсэн гэж тэрээр мэдүүлж байжээ. Геростратыг цаазаар авснаас гадна түүний нэрийг бүрэн мартах тушаал гарган Грек даяар тусгайлан хөлслөгдсөн элч нар "Атгаг санаандаа баригдан охин тэнгэр Артемидагийн сүмийг шатаасан галзуу Геростратын нэрийг санаж бүү зүрхлэ!" гэсэн шийдвэрийг хэдэн арван жилийн турш тарааж байв.

Гэтэл галзуугийн нэр өнөөг хүрснээс гадна түүнийг дууриагчдыг араасаа дагуулжээ. Эртний Грекийн түүхч Феопомп түүний нэрийг хойч үеийнхэнд үлдээсэн гэдэг. Феопомп түүхчийн хэсэгчлэн үлдсэн бүтээлийг хожуу үеийн түүхчид нь Артемидагийн сүмийг шатаасан тухай бичихдээ ашиглан ичгүүртэй ч гэсэн аргагүйн эрхэнд Геростратын нэрийг өөрийнх нь хэлснээр түүхэнд үлдээжээ.

“Геростратын алдар” гэсэн үг бусдын бүтээлийг устган хорлогчдын мөнхийн ичгүүрийг илчлэх хэллэг болон алдаршжээ. Эфес хотынхон шатсан сүмийн буурин дээр Артемидамийн шинэ сүмийг босгосон нь дэлхийн долоон гайхамшгийн нэг гэж тооцогдож ирсэн түүхтэй. Зураачид болон зураач биш этгээдүүд Геростратын алдар нэрийг горилогчид урлагийн бүтээлийг хэрхэн устгаж байсан дуулианаас та бүхэнд танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны пиарчин гэмээр хүн бол Герострат. Хэрэв тэр өнөөдөр манайд байсан бол Их Хурлын гишүүн байсан байх болов уу!

Энэ жилийн аравдугаар сарын 7-нд Tate Modern галерейд тавигдсан Америкийн зураач Марка Роткогийн “Хүрэн дээрх хар” зургийн буланд “шар үнэр ханхлуулсан бүтээл” гэсэн утгатай үнэлгээгээ орос зураач Владимир (Влодзимеж) Уманец гэгч бичин олон саяын үнэтэй зургийг хорлосон юм. Хэрэг хийгээд тэрээр хэсэг зуур тэнд суун “шинэчлэгдсэн зургаа” харж байгаад тайван гэгч нь гарч оджээ.

Марка Роткогийн “Хүрэн дээрх хар” зургийн буланд “шар үнэр ханхлуулсан бүтээл” гэж бичин олон саяын үнэтэй зургийг хорложээ.

Дараа нь түүнд “таван мянган фунтээс илүү хохирол учруулсан” гэх ялыг тулгасан байв. Харин тэрээр Роткогийн зургийг муутгаагүй харин ч үнийг нь нэмэгдүүлсэн гэж тэр мэдүүлсэн ажээ. Польш гаралтай Владимир (Влодзимеж) Уманец нь өөрийн найз Марчин Лодыгагийн хамт “шар-изм” (Yellowism) гэх урсгалыг төлөөлдөг гэж ярьцгаана. Тэд урлагийн энэ урсгал удахгүй хүчээ авна гэж хүлээж суугаа гэнэ. Заавал урлагийн бүтээл гэлгүйгээр ямар ч эд зүйл тэдний “шар” урсгалд хамаарч болох юм байх. Уманец хэргээ хүлээгээд харин хохирол барагдуулах мөнгөгүй гэдгээ хэлсээр ялаа хүлээж сууна.

Бусдын бүтээлийг “засч залруулах” гэсэн анхны хүн нь Уманец биш. Түүний өмнөх засварчид буюу вандалууд нь голдуу мэдрэл муутнууд байж таарсан. Энд вандал гэдэг үгийг тайлбарлавал, “зэрлэг, хайр найргүй дээрэм, варвардах” гэсэн түүхэн утгатай. Ромыг 455 онд тонон сүйтгэсэн зүүн Германы вандал омгийнхноос үүдэлтэй нэр юм байна. Үнэн хэрэгтээ варварууд устгахаасаа илүүтэйгээр үнэт зүйлийг тонон зөөсөн юм. Гэлээ ч тэдэнд “бүдүүлэг, соёлгүй зэрлэгүүд” нэр наалдан үлджээ. Урлаг, уран барилга, соёлын үнэт зүйлийг сүйтгэх утгагүй үйлдлийг Францын хувьсгалын дараа XIX зуунаас эхлэн вандализм гэж нэрлэх болжээ. Арваад жилийн дотор франц хувьсгалчид урлаг, уран барилгын 168 бүтээлийг устгасан гэж түүхчид тоолсон байдаг.

Эфес дэх Артемидагийн сүмийг шатаагч Геростратын тухай дээр хэлэгдсэнээс өөр зүйлийг бид бараг юу ч мэдэхгүй. Шатаагдсан сүмийнх нь тухай түүнээс ч бага мэднэ. Геростратын алдар тэр болгонд наалдаад үлддэггүй. Жишээлбэл, зуун хүрэхгүй хугацаанд харьцангуй саяхан Монголын 700-гаад сүм хийдийг гардан устгуулсан хүмүүсийн нэр байхгүй. Тэр нь хувьсгалт намын  жанжин шугамтай холбоотой байсан учраас тэдний нэр үлдээгүй биз. Хэрэв хүн бүрийн нэр байсан бол Монголоор дүүрэн вандалууд тодрох байжээ. 

Сталин, Лениний хөшөөг буулгасан кранчдын нэр хэнд ч сонин биш. Тэд ч яахав тушаал гүйцэтгээ л биз. Харин зарим коммунистууд эдгээр үйлдлийг улс төрийн вандализм гэж үздэг ажээ.

Хэлмэгдэхээ шахсан “Тольтой Венера”

Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Мэри Ричардсон гэдэг эмэгтэй 1914 онд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхлаа хэмээн эсэргүүцэн Велескасын “Тольтой Венера” зургийг газар сэндийлэгч малтуураар цавчих гэж оролдов. Бас гоонь эрчүүд уг зургийг шохоорхон үзээд байдаг нь Ричардсонд таалагдаагүй гэдэг. Хожим хорин жилийн дараа Британийн фөшистуудын холбооны эмэгтэйчүүдийн салбарыг толгойлсон Ричардсоны тэр цагийн үйлдэл нь харин ч эмэгтэйчүүдийн эрхэнд сөргөөр нөлөөлсөн байлаа. Эмэгтэйчүүдэд зөвхөн эрэгтэйчүүдийн хараан дор музей үзэхийг зөвшөөрсөн хэсэг хугацааг Ричардсон авчруулсан байлаа.  

“Хорлогдсон” Даная

Бас нэг иймэрхүү улс төрийн эсэргүүцлээр Эрмитажид очсон литов залуу Бронюс Майгис таван жил шоронд суусан түүхтэй. Тэрээр 1985 онд “Литвад эрх чөлөө олго” гэж хашгиран Рембранддтын “Даная” зураг руу хүчил цацаад хутгаар хоёр удаа зургийг хүүлжээ. “Шизотой” гээд түүнийг хорьж байгаад Литва Зөвлөлтөөс салахын өмнө литвийн нэгэн мэдрэлийн эмнэлэгт шилжүүлжээ. Литовчууд түүнийг сулласан ч эх оронч гэж үзээгүй. Будгийнхаа давхрагын гуравны нэгийг алдсан зургийг засварлан сэргээх ажил 12 жилийн дараа 1997 онд дууссан ба одоо тэр зураг “хуягт” шилний цаана хамгаалагджээ.

“Моно Лиза” сум үл нэвтрэх шилний цаанаас

Бас нэг хуягт шил 2009 онд Моно Лиза-г аварчээ. Францын иргэн болгоогүй гэж нервтсэн эмэгтэй зургийг шилэн аягаар шидсэн байв. “Моно Лиза” 1956 онд вандалуудын довтолгоонд өртсөний дараа ийм хамгаалалттай болсон түүхтэй. Тэр жил нэгэн вандал зургийн доод хэсэгт хүчил цацав. Өөр вандал нь зураг руу чулуу шиджээ. Далаад оны эхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч япон бүсгүйчүүд Моно Лиза руу будаг цацаж эсэргүүцлээ тайлжээ.

Мэдрэл муутанд буудуулсан “Хувилгаан Анна эх дагина Мария, бяцхан Христийн хамт”

Харин Леонардогийн “Хувилгаан Анна эх дагина Мария болон бяцхан Христийн хамт” гэсэн ноорог зураг Их Британийн гадаад, дотоод бодлогоос болж хамгийн ихээр хэлмэгдэв. Улс төрийн эсэргүүцлээ гаргагч тайрмал буугаар уг зургийг буудан 35 сая долларын үнэтэй зурганд 20 см-ийн нүх гаргасан байлаа.

”Шинэ” толгойтой Иван Грозный

1913 онд хувьсгалаас өмнөх Оросын цуст дэглэмтэй тэмцэгч гэх хуучин ёстон Артем Балашов, Репиний  "Догшин Иван ба түүний хүү Иван" зургийг  “Цус урсгаж бол оо!” гэж хашгиран хааны нүүрийг хутгаар сийчсэн гэдэг.

Хааны шинэ толгойг их мастер өөрөө сэргээн зуржээ. Гэтэл гучин жилийн дараа зураачийн арга барил өөр болсон байлаа. Репинийг явсны дараа зураг засагч Игорь Грабарь түүний будгийг арилгаад Иван хааны толгойг хуучнаар нь сэргээн зуржээ. Репин өөрөө үүнийг мэдээгүй өнгөрсөн ажээ.

Доллар зуруулсан квадрат

Орос зураачид эцсийн эцэст нь эх зургуудад хүрч чадав. Москвагийн зураач Александр Бренер 1997 онд Амстердамын “Стеделийк” музейн Оросын авангардын цуглуулгын Казимир Малевичийн “Саарал дэвсгэр дээрх цагаан загалмай” зураг дээр долларын тэмдэг нэмэн зурсан байв. Нэлээд нэр хүндтэй  Flash Art сэтгүүл уг зурагт гоо зүйн шинэ зүйл оруулсан гэж Бренерийг өмөөрч байлаа. Бренер вандализмынхаа төлөө таван сар шоронд суугаад гарчээ. Түүний хэргээр “Бренерийг шүүсэн нь” гэсэн нэртэй кино хийгдсэн юм.

 Бутлагдаагүй Пьета

1972 онд Хувилгаан Петрийн сүмийг үзэж явсан жуулчид гэнэтийн бэлэг дурсгалтай болжээ. Өөрийгөө Христ гэсэн солиотой нэгэн геологч Микеланжелогийн “Пьета” баримлыг алхаар буталж эхлэв. Хэлтэрхийнүүд нь жуулчдад “ноогдсон” юм. Мария эх дагинын хамарын хэлтэрхий өнөөг хүртэл олдоогүй ажээ.

Нэгэн удаа орос зураач Валерий Кошляков хэдэн жилийн өмнө үзэсгэлэнгээ буулгахаар явж байхдаа галерейн ойролцоох хогон дээрээс өөрийн зургуудаа олжээ. Цэвэрлэгч авгай зургуудийг хэрэггүй хогийн кардон цаас гээд хаясан болж таарав. Үүнийг бас л вандализм гэж тооцож болох авч санамсаргүй хэрэгт тооцогдоно.

Детройт хотын сурагч хүү Хелен Франкенталлерийн бүтээл болох 2,5 сая долларын үнэтэй хийсвэр зурагт бохио наан толбо үүсгэжээ. Хүүг хэрхэн шийтгэсэн гэж бодож байна? Ердөө л түүнийг хичээлээсээ нь хөөн шийтгэсэн байлаа.

“Хайр сэтгэлийн вандализм” нь Францад амьдардаг камбож гаралтай зураач бүсгүйд 2001 евроны торгууль авчирчээ. Тэрээр Саи Твомблийн зургийг үнсээд уруулын будгаа үлдээсэн байжээ. Торгуулийн мөнгөнөөс нэг евро зураачид очиж бусад нь шүүхийн зардалд төлөгдсөн аж.

Саяхан нэг залуу орос зураач Василий Субботин Третьяковскийн музейд Ван Гогийн зургийг долоож, авьяасаас нь хүртэх гэсэн хэрэг гарсан ч торгууль моргуульгүй өнгөрөв. Гэхдээ зураачийн бүлгэмийнхэн энэ жилийн Кандинскийн нэрэмжит шагналын номинациийн шигшээд шалгараад байна. Ван Гогийн авьяаснаас хүртэж чадсан ч юм бил үү хэн мэдлээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 7 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 47 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 10 цаг 36 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 11 цаг 12 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 17 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 11 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 11 цаг 32 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 11 цаг 37 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 11 цаг 49 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 13 цаг 45 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top