x

"Догшин Иван ба түүний хүү Иван" уран зургийг сүйтгэсэн этгээдээс 20 сая рубль нэхэмжилнэ

Өнгөрсөн оны тавдугаар сард 37 настай ажилгүй Игорь Подпорин гэгч эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр хамгаалалтын шонгоор "Догшин Иван ба түүний хүү Иван" зургийг хэд хэдэн удаа цохин гэмтээсэн тухай бид таньд хүргэж байсан билээ. Бүдүүлэг этгээдийг баривчилсан боловч эмнэлэгийн зүгээс түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Москва хотын Третьяковын галерей Илья Репиний "Догшин Иван ба түүний хүү Иван" нэртэй алдарт бүтээлийг гэмтээсэн Игорь Подпорин гэгчээс 20 сая рублийн (ойролцоогоор монгол мөнгөөр 800 сая төгрөг) нөхөн төлбөр нэхэмжлэхээр болжээ. Энэ мөнгө нь бүхэлдээ тус бүтээлийг нөхөн сэргээхэд зарцуулагдах аж. Третьяковын галерейн хуулийн зөвлөх Евгений Мельниковын хэлснээр уг бүтээл нь 1,04 тэрбум рублиэр үнэлэгддэг аж.

Зураач Репин энэхүү зургийг бүтээж байхдаа өөрөө цуст сэдвийнхээ дарамтад орсон гэдэг. “Заримдаа надад аймшгийн болоод би түүнийг нууж далдалдаг байлаа” гэж зураач дурсан ярьж байжээ.

Тийм сэтгэгдлийг ч зураачийн найз нар бас амсаж байжээ. Репин юу хийснээ дөнгөж ухаарсан хааны агшинг сонгон хүчтэй сэтгэл зүйн сөрөг эрчимтэй зургийг зуржээ. Зураг яваандаа зураачийн загвар болсон хүмүүсийн хувь тавилангийн талаар элдэв муу домог яриа үүссэн гэдэг. Гэхдээ одоог хүртэл зарим түүхчид Догшин Иван хүүгээ хөнөөгөөгүй хэмээн үздэг билээ.

Харин хэрэгтэн Репиний уран зургийг "түүхэн үнэнээс зөрсөн" гэх шалтгаанаар сүйтгэсэн хэмээн энэ үйлдлээ тайлбарлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 7 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 47 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 10 цаг 36 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 11 цаг 11 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 16 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 11 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 11 цаг 32 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 11 цаг 36 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 11 цаг 49 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 13 цаг 44 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top