x

Байгаль нуурын усыг савлах төслийг шалгана

-Энэ асуудлаар иргэдээс  олон санал хүсэлт Ерөнхий сайд Д.Медведевт очжээ-

Красноярскийн хязгаарт ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Байгалийн нөөц, экологийн сайд Дмитрий Кобылкинтэй утсаар холбогдож, Байгаль нуурын усыг савлахаар барьж байгаа үйлдвэрийг нягталж шалгахыг үүрэг болгожээ. Засгийн газрын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Осипов сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэв.

“Хятад улсад экспортлохоор Байгаль нуурын усыг савлах үйлдвэрийн барилга байгууламжийн төслийг экологийн хамгийн нарийн стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахыг Байгалийн нөөц, экологийн яаманд ерөнхий сайд утсаар үүрэг болгосон” хэмээн Осипов мэдэгдэв.

“Универсиад-2019”-д оролцож байгаа ОХУ-ын шигшээ багийн гишүүдтэй Д.Медведев мягмар гаригт уулзах үеэр энэ асуудлыг хөндөж тавьсан ажээ. Энэ бол үнэхээр онц чухал сэдэв, энэ асуудлаар иргэдээс олон санал, хүсэлт хүлээж авсан хэмээн Ерөнхий сайд егүүлжээ. Байгаль нуурын эргэн тойронд нөхцөл байдал муудахыг огт гаргуулахгүйн үүднээс уг төсөл экологийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахаа тэрбээр амласан байна.

“Аквасиб” компанийн гүйцэтгэж байгаа үйлдвэрийн барилга байгууламжийн ажил 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь ойролцоогоор 1.5 тэрбум рубль, төслийн хүчин чадал нь жилийн 190 сая литр юм байна. Эхний ээлжийг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2021 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ. Бүтээгдэхүүний 20 хувийг Оросын зах зээлд гаргаж, 80 хувийг Хятад, Өмнөд Солонгос, Монгол болон бусад улсад экспортолно.

Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлд дурдсанаар “Аквасиб” ХХК-ийн үндсэн эзэмшигч нь Хятадад бүртгэлтэй “Байгаль нуур” хэмээх хязгаарлагдмал хариуцлагатай Дацины усны компани юм байна. “Аквасиб” компанийн хуульч Алла Коркинагийн мэдэгдсэнээр тус компани ажил гүйцэтгэхийг зөвшөөрсөн бүх бичиг баримтыг авсан гэнэ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын Тусгай олимпын баг “Турин-2025” өвлийн наадамд 6 төрлөөр өрсөлдөнө 15 цаг 34 мин 2025 онд нийслэлийн боловсролын салбарт 145 төсөл хэрэгжинэ 15 цаг 38 мин Японы буцалтгүй тусламжаар бохир ус, агаарын бохирдлыг хянах төслийг хэрэгжүүлнэ 15 цаг 39 мин Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах ёслол боллоо 15 цаг 40 мин БХАТИХ-ын гуравдугаар чуулган эхэлж, 2024 оны эдийн засгийн зорилтоо танилцууллаа 15 цаг 42 мин АНУ-ын татварын шинэчлэлд хариу арга хэмжээ авахаа Канад, Мексик, Хятад мэдэгдэв 15 цаг 43 мин 41 компани ногдол ашиг хуваарилахаар зарлав 15 цаг 44 мин Улаанбаатар хотод 2025 онд авто замын бүтээн байгуулалт өрнөнө 15 цаг 44 мин Нийслэлийн газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох суурь судалгааг эхлүүлнэ 15 цаг 46 мин Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үндэслэл 2025-02-28 Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 2025-02-28 Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга 2025-02-28 Нийтийн тээврийн автобусны дэлгэцээр сар шинийн бөхийн барилдааныг шууд дамжуулна 2025-02-28 Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв 2025-02-28 Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төгслөө 2025-02-28 Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өглөө 2025-02-28 Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын горимоор ажиллана 2025-02-28 Монголын үндэсний бөхийн холбоо "Усны элч" байгууллагаар өргөмжлөгдөв 2025-02-28 ДиМаркус Казинсыг угтан авах энтертайнмент шоу зохион байгуулна 2025-02-28 Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв 2025-02-28
iИх уншсан
С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үн... Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өг... Монголын үндэсний бөхийн холбоо "Усны элч" байгууллагаар өрг... Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын г... Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төг... Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга Нийтийн тээврийн автобусны дэлгэцээр сар шинийн бөхийн барил... Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага ... ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа Гандан тэгчинлэн хийдийн Сар шинийн хурал номын талаар мэдээ... Цагдаагийн байгууллага сар шинийн баярт зориулан өндөржүүлсэ... Сар шинийн баяраар замын хөдөлгөөний зохицуулалтыг 2033 алба... ДиМаркус Казинсыг угтан авах энтертайнмент шоу зохион байгуу... Сар шинийн баяраар хоол хүнсний ариун цэвэрт анхаарахыг сану... Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ
Top