2024 онд нийслэлийн боловсролын салбарт 168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулсан байна.
Харин 2025 онд нийт 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс:
- 71 төсөл – Улсын төсвийн хөрөнгөөр
- 50 төсөл – Нийслэлийн төсвийн хөрөнгөөр
- 14 төсөл – Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих юм.
Урьдчилсан төлөвлөгөөгөөр:
- 25 сургууль,
- 50 цэцэрлэг,
- 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орохоор байна.
Мөн нийслэлийн 2025 оны төсөвт:
- 1 сургуулийн барилга,
- 5 цэцэрлэгийн барилга худалдан авах,
- 2 сургуулийн барилга барих,
- Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр 1 цэцэрлэг барих зэрэг нийт 8 төсөл тусгагджээ.