2024 оны хоёрдугаар сарын 24-ний байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд 41 компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар зарлаад байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрт 350 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцож, гурав хувааж олгох шийдвэр гаргажээ.
Монголын Хөрөнгийн бирж иргэдийн ногдол ашгийг илүү үр өгөөжтэй байлгахын тулд хөрөнгө оруулалтын нэмэлт боломж санал болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр тогтоогдохоос өмнө хувьцаа худалдан авснаар иргэд дахин ногдол ашиг хүртэх боломжтой болж байна.
Энэхүү шийдэл нь хувьцаа эзэмшигчдэд нийт ногдол ашгаасаа нэмэлт ашиг олох боломжийг олгож байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.