Монголын Тусгай олимпын багийн тамирчид 2025 онд болох “Турин-2025” өвлийн наадамд уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн 6 спортын төрлөөр оролцохоор бэлтгэж байна. Улаанбаатар хот болон Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин Монгол Улсаа төлөөлөх юм.
Энэхүү өвлийн олимпын наадам 2025 оны 2-р сарын 8-16-нд Италийн Турин хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин 8 спортын төрлөөр өрсөлдөнө.
Монгол Улсын оролцоо ба тусгай олимпын ач холбогдол
2023 онд Берлин хотод болсон Тусгай олимпын зуны наадам Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал болсон бөгөөд тус олимпоор “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, Монгол Улсыг үүсгэн байгуулагч 14 орны нэгээр зарласан.
Энэхүү эвсэл нь дэлхийн 150 мянган сургуулиар дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй 2 сая хүүхдэд хүртээмжтэй боловсрол олгох зорилготой бөгөөд боловсролын системийн шинэчлэлд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Турины өвлийн олимпын үеэр "Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болох бөгөөд төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын тулгамдсан асуудал
Дэлхий дээрх оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн:
- 43% нь сургуулиас завсардсан
- 49% нь огт сургуульд явж үзээгүй
- 42% нь уншиж бичих болон дөрвөн аргын тоо бодох чадваргүй
- Энгийн хүүхдүүдтэй харьцуулахад 2-3 дахин их гадуурхагдаж, дээрэлхүүлдэг гэсэн судалгааны дүн гарчээ.
Тусгай олимп нь 148 орны 30 мянган сургуульд хэрэгжиж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх зорилго тавьж буй. Үүний хүрээнд Монгол Улс тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэлхий даяар бий болгох ажилд манлайлан оролцох болжээ.
Монголын Тусгай олимпын амжилтууд
Монголын Тусгай Олимпын хороо 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш Лос Анжелес, Абу Даби, Берлин хотуудад болсон зуны олимпоос:
- 10 алт
- 17 мөнгө
- 28 хүрэл медаль хүртэж байсан.
Харин өвлийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австрид болсон өвлийн наадмаас
- 2 алт
- 4 мөнгө
- 2 хүрэл медаль хүртэж байжээ.
“Турин-2025” өвлийн наадамд Монголын баг амжилтаа ахиулж, дэл