Гуравдугаар сарын 8-нд зураач Александр Беризегийн бүтээлийг Бельгийн "Pop-up Art Gallery"-д танилцууллаа. Эрдэмтэн Жан-Луи Трипон хэлэхдээ түүхэнд анх удаагаа хүний сэтгэмжийн үйл ажиллагааг зурагт буулгалаа гэж зураачийг үнэлжээ. Уран зургийн энэ чиглэл «менталийн фигуратив» гэсэн нэр аваад байна. Reflection үзэсгэлэнд бараг гучаад зургийг оруулжээ. Францад “хийсвэр урлагийн хаан” гэж нэрлэгдсэн зураачаас ELLE сэтгүүл зургаан зургаараа өөрийн намтраа өгүүлэхийг хүссэн байна.
«Би Тбилисийн Уран зургийн академийг дүүргэж, сонгодог боловсрол авсан хүн. Тэгээд л фигуратив зураад эхэлсэн дээ. Хийсвэр урлагт ороод арваад жил болж байна. 2008 онд зурсан миний анхны хийсвэр зураг энэ юм. Энэ зурагнаас миний “хийсвэр урлагийн үе” эхэлсэн. Тэгээд одоо хүртэл энэ төрлөөр л зурж байгаа».
«Энэ зургийн хэмжээ нь 115×145 сантиметр. Алдартай Adler галерейд 2011 онд гаргасан үзэсгэлэнгийн том цувралд ордог. Дашрамд хэлэхэд, галерей Парист хамгийн лагуудын нэг. Энэ үзэсгэлэнгийн дараа шүүмжлэгчид намайг Францад хамгийн ирээдүйдэй гэх 10 зураачийн тоонд оруулсан. Нөлөө бүхий Le Figaro сонины редактор зургийн тухай нэгдүгээр нүүртээ бичсэн. Зураачийн хувьд надад маш тааламжтай байлаа».
«Орчин үеийн хамгийн нөлөөтэй Phillips гэх урлагийн дуудлага худалдаанд намайг оруулсан энэ зургийн тухай дурсахгүй байж чадахгүй. Ямар ч зураачийн амьдралд гайхалтай үйл явдал л даа».
«2014 онд зурсан 100×140 см хэмжээтэй энэ зураг миний хувьд шинэ эргэлт болж эцсийн дүнд би Reflection цувралаа бүтээх ажилдаа орсон. Зурагт би хурц тод мэдрэмжийг геометртай анхлан хольсон. Түүгээр би амьдралд бүгд схемд орсон, ямар нэгэн замбраагүй зүйл үгүй гэдгийг харуулах гэсэн юм»
«Миний 2016 онд эхэлсэн Reflection цувралын эхний зургуудын нэг. Түүнийг франц нейробиологичид анзаарсан. Сэтгэмжийг бүрнээр нь зурагт буулгажээ гэж надад дараа нь хэлэхэд нь үнэндээ би ихээхэн алмайрсан».
«Энэ зураг өнөөдөр Ницца хотын захиргаанд өлгөөтэй байгаа. Үзэсгэлэн дээр бүгд л миний зурагт Францын номин эргийн хот буусан гэдэгт итгэсэн байв. Уул нь би хэзээ ч өөрийн зурагт тодорхой зүйлийг зурдаггүй гэж тайлбар өгөөд л байсан даа»
Александр Беризе гуравдугаар сарын 17-нд Ницца хотын Матиссын музейд хичээл явуулна. Харин ирэх жил тэрбээр үзэсгэлэнгээ Москвад гаргахаар төлөвлөжээ.
М.Цогт