Интернэт орчинд сүүлийн үед "PUBG" гэсэн үгс маш их сонсогдох болсон. Youtube, Facebook гэх мэт сошиал медиа сувгуудаар тасралтгүй яригдахын зэрэгцээ топ тоглогчид нь их сургуулийн тэтгэлгийн санал хүртэл аваад амжсан энэхүү тоглоом нь бидний сайн мэдэх "Өлсгөлөн тоглоом" кинотой адил хамгийн сүүлд амьд үлдэхийн төлөө тэмцдэг тулаант тоглоом юм.
Саяхан Истанбул дахь крипто мөнгөн тэмдэгтийн компаниас 13 сая турк лир (2.47 сая доллар)-тэй тэнцэх хэмжээний цахим мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй 24 этгээдийг тусгай ажиллагаа явуулж Туркийн өнцөг булан бүрээс баривчилсан байна.
Истанбулын Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба компанийн хоёр виртуал дансанд байсан Bitcoin, Etherium, Ripple зэрэг их хэмжээний цахим валют алдагдсан тухай мэдээллийг шалгаж үзэхэд 13 сая лиртэй тэнцэх хэмжээний валютыг эдгээр данснаас хакердсан болох нь тогтоогджээ.
Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад сэжигтнүүд PUBG онлайн тоглоомоор дамжуулан бие биетэйгээ харилцаж байгааг тогтоож, улмаар цагдаагийн алба орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулжээ. Сэжигтнүүдийг Истанбул, Анкара, Измир, Афисанкараррах, Бирс, Эдирне, Болу, Анталяа гэсэн найман мужаас баривчилсан байна. Мөн 54 мянган лирийг бэлнээр, 1.3 сая лиртэй тэнцэх цахим валютыг данснаас нь хураан авчээ.
"PUBG" буюу Player Unknown's Battle ground цахим тоглоом нь 2017 оны сүүл гэхэд 3 сая гаруй тоглогчтой болж маш удаан хугацаанд ноёлж ирсэн Дота 2-г давсан билээ.
mnb.mn